ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН БАЙГУУЛЛАГАД ХИЙСЭН ПДИ-ИЙН СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭНИЙ ТАЙЛАНГ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ
Б.НОРОВНЯМ
/
2025-12-05

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас цагдаа, дотоодын цэргийн байгууллагын үйл ажиллагаанд процессын дахин инженерчлэлийн (ПДИ) иж бүрэн судалгаа, шинжилгээ хийж дуусган, өнөөдөр албан ёсоор тайлангаа хүлээлгэн өглөө.

May be an image of text

Судалгааны хүрээнд нийт 85 албан хаагч оролцсон хамтарсан ажлын хэсэг ажиллаж, цагдаагийн байгууллагын бүтэц, чиг үүргийн давхардал, хүнд суртал, ажил үүргийн зохион байгуулалт, албан хаагчдын ажлын ачаалал болон иргэдэд үзүүлэх үйлчилгээний чанарт нэгдсэн дүн шинжилгээ хийсэн юм.

Шинжилгээний ажлын зорилго нь:

• Байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг оновчтой болгох,

• Чиг үүргийн давхардал, хийдлийг арилгах,

• Төрийн үйлчилгээний хүртээмж, шуурхай ажиллагааг сайжруулах,

• Албан хаагчдын бүтээмж, ажлын орчныг дээшлүүлэхэд чиглэгдэв.

ПДИ-ийн үр дүн нь цаашид цагдаа, дотоодын цэргийн байгууллагын бүтцийн шинэчлэл, үйлчилгээний чанарын сайжруулалт болон хяналт-шинжилгээ, үнэлгээний тогтолцоог боловсронгуй болгоход чухал суурь мэдээлэл болох юм.

May be an image of text

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.131)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.