“ӨСӨЛТТЭЙ ӨМНӨГОВЬ” ХӨТӨЛБӨРИЙН 1 ЖИЛИЙН ТАЙЛАНГИЙН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Б.НОРОВНЯМ
/
2025-11-01

Аймгийн Засаг даргын 2024-2025 оны үйл ажиллагааны “Өсөлттэй Өмнөговь” хөтөлбөрийн хэрэгжилтийн тайлангийн арга хэмжээ өнөөдөр Хөгжимт жүжгийн театрт зохион байгуулагдлаа.

Арга хэмжээнд иргэд өргөнөөр оролцож, аймгийн Засаг даргаар томилогдсоноос хойш 1 жилийн хугацаанд хэрэгжүүлсэн бодлого, хөтөлбөр, бүтээн байгуулалт, салбар бүрийн хөгжлийн үр дүнг сонсон, мэдээлэл авлаа.

Тайлангийн хүрээнд Засаг даргын харьяа хэлтэс, агентлагууд өөрсдийн үйл ажиллагааг танилцуулж, төрийн 24 байгууллага иргэдэд нэг цэгийн үйлчилгээ үзүүллээ.

Мөн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдэд хамрагдсан аж ахуйн нэгж, үйлдвэрлэл эрхлэгчид бүтээгдэхүүн, үйлчилгээний үзэсгэлэн худалдаа зохион байгуулж, үр дүнгээ олон нийтэд танилцуулсан үр дүнтэй арга хэмжээ болж байгааг иргэд онцоллоо.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.31)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.