бхт: ОРОН НУТГИЙН МЭРГЭЖИЛТЭН, ШИНЖЭЭЧДИЙГ ЧАДАВХЖУУЛЖ, СУРГАЛТАД ХАМРУУЛЖ БАЙНА
З.Батхуяг
Үйл явдал
/
2025-02-13

"Барилгын хөгжлийн төв" ТӨҮГ-аас зохион байгуулж байгаа тус сургалтад 21 аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Барилгын материал үйлдвэрлэл, лабораторийн асуудал хариуцсан мэргэжилтэн, лабораторийн эрхлэгч, шинжээч, лаборант гээд нийт 40 гаруй мэргэжилтэнг хамрууллаа.

Барилгын чанарын асуудал барилгын материалын чанараас шууд хамааралтай байдаг. Барилгын материалын үйлдвэрлэл, барилгын материалын чанарт хяналт тавих үйл ажиллагааг хэрэгжүүлэх чиглэлээр ажиллаж буй эдгээр мэргэжилтнүүдэд мэргэжил арга зүйн заавар зөвлөгөө өгч, чадавхжуулж байгаагаараа энэ удаагийн сургалт чухал ач холбогдолтой юм.

Сургалтаар барилгын материалын үйлдвэрлэлийн технологийн заавар хянаж бүртгэх, тохирлын гэрчилгээ олгох үйл ажиллагаа болон галын аюулгүй байдал, барилгын материалын үйлдвэрлэлийн тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагаа, лабораторийн эрх зүйн орчин, итгэмжлэлийн асуудал, ногоон барилгын “BestGER” үнэлгээний аргачлал, гэрчилгээжүүлэх журам, шинээр батлагдсан норм, нормативын баримт бичгүүдийг танилцуулах хичээл, илтгэлүүд орлоо.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.31)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.