Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, гадаад улс орнуудтай Засгийн газрын түвшинд хийсэн гэрээ хэлэлцээрүүд болон салбар хоорондын үйл ажиллагааны уялдаа холбоог хангах, улс орны нийгэм, эдийн засгийн хөгжлийг дэмжих бодлогын хүрээнд Батлан хамгаалахын дэд сайдаар хошууч генерал Д.Баасандамбыг томилсон билээ.
ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал С.Ганбямба Батлан хамгаалахын дэд сайд хошууч генерал Д.Баасандамбыг хүлээн авч, ЗХЖШ-аас төрийн батлан хамгаалах бодлогын хүрээнд хэрэгжүүлж байгаа ажил арга хэмжээ, тэдгээрийн хэрэгжилт, хүрсэн үр дүн, ололт амжилт болон цаашид хэрэгжүүлэхээр зорьж буй томоохон ажлууд, төр, засгийн зүгээс дэмжлэг хүсэх асуудлын талаар танилцуулж, харилцан санал солилцлоо.
Дэслэгч генерал С.Ганбямба: ...”Бидний дундаас төрөн гарсан, Зэвсэгт хүчнээ маш сайн мэдэрч, ойлгодог салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн генерал дэд сайдаар томилогдож, нэгэн зорилгын төлөө хамтран зүтгэх болсонд туйлын сэтгэл хангалуун байна, Зэвсэгт хүчин хүрсэн амжилтаа улам бататгаж, хурдацтай хөгжихөд таны дэмжлэг маш чухал”... хэмээн онцлон тэмдэглээд ажлын өндөр амжилт хүслээ.
Батлан хамгаалахын 9 дэх дэд сайдаар томилогдоод буй хошууч генерал Д.Баасандамба хэлсэн үгэндээ: ...“Зэвсэгт хүчин маань дотоод нөөц боломжоо дээд зэргээр дайчлан дэлхий нийтийн өмнө тулгараад буй сорилт, улс орны эдийн засгийн хязгаарлагдмал нөхцөлд өндөр бүтээмжтэй ажиллаж, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж буйд талархалтай ханддаг, Та бүхэндээ гар сэтгэл нийлэн идэвхтэй хамтран ажиллана” гэж онцлоод, Засгийн газраас дэд сайдуудыг томилсон гол бодлого нь “Зохицож” ажилладаг хандлагыг “Зохицуулж, уялдуулж ажиллах”-ад чиглэгдэж байгаа, өөрийн албан тушаалын чиг үүргийн хүрээнд салбарынхаа хөгжлийг урагшлуулахад бүх анхаарлаа хандуулж ажиллана, тэрдундаа инновац, технологийн шинэчлэлийг нэвтрүүлэхэд гол зорилт байх болно хэмээн онцоллоо.
-
2 цаг 8 мин
-
2 цаг 13 мин