Улаанбаатар хотод 9000 тонн АИ-92 бензин бууна
З.Батхуяг
Үйл явдал
/
2 цаг 8 мин

Улаанбаатар хотод өнөөдөр, маргааш нийт 9000 тонн АИ-92 авто бензин буух болжээ.  ОХУ-ын талтай хийсэн эрчимтэй яриа хэлэлцээний үр дүнд өнөөдөр Улаанбаатар хотод 75 вагон буюу 4500 тонн, маргааш мөн 75 вагон АИ-92 автобензин бууна гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням мэдээллээ. Хоёр өдөр нийт 150 вагон буюу 9000 тонн шатахуун бууна гэдэг бол Улаанбаатар хотын хувьд найман өдрийн хэрэглээ юм байна. Мөн БНХАУ-аас 3000 тонн, ОХУ-аас 600 тонн АИ-95 бензин бууна. Оруулж ирсэн шатахууныг бүх ШТС-аар түгээх ажлыг шуурхай зохион байгуулж байна гэж салбар яамнаас мэдээллээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.31)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.