Зохицуулах хорооны дарга нар “ДЦС-4” авсан ЗОХИЦУУЛАХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ 1,4 ТЭРБУМ төгрөгийг хуваагаад ЗОХИЦУУЛЧИХСАН уу...
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2 цаг 4 мин

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн зүтгүүлсээр байгаад “АЙЛ ӨРХ, АЖ АХУЙ НЭГЖИЙН хэрэглэдэг ТОГНЫ МӨНГИЙГ НЭМСЭН” шийдвэр гаргасан. Учир нь энэ салбар алдагдалд ороод байсан хэрэг л дээ. Гэтэл сахил хүртээд шал дордов.

Иргэдийн халааснаас гардаг ТАТВАРЫН МӨНГИЙГ төр өөр ямар нэг үйлчилгээний хөлс гэх нэрийдлээр ДАВХАР ХАЛААСЛАЖ байдаг нь сонин. Тухайлбал Эрчим хүчний зохицуулах хорооныхон салбарынхаа бүх төрийн өмчмит компаниас “Зохицуулах үйлчилгээний хөлс” гэж авдаг байна. Зөвхөн 2025 онд Дулааны гуравдугаар цахилгаан станцаас 409 сая төгрөг үйлчилгээний хөлс гэж хурааж авсан бол “ДЦС-4” ТӨХК-иас 1 тэрбум 468 сая 896 мянган төгрөгийг найман удаагийн гүйлгээгээр гаргаж байгууллагадаа татаж авчээ.

Харин энэ мөнгөөр чухам юу хийдэг, юунд зарцуулсан нь тодорхойгүй байна. Зохицуулах хорооны дарга, гишүүд тогны мөнгөнөөс ашиг унагаж, хувийн компаниудаа торддог юм биз дээ, арай...!!

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.31)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.