Төрийн сангийн гүйлгээ XII сарын 25-ны өдрийн 00.00 цагт хаагдана
Төрийн сангийн нэгдсэн данс нь Нэгдсэн төсвийн ерөнхий данс болон Монгол банканд байрших Монгол Улсын нэгдсэн төсөвт хамаарах бусад данснаас бүрддэг. Төрийн сангийн нэгдсэн данс нь Төсвийн тухай хуулийн 35.1-д заасны дагуу төгрөг болон гадаад валютаар Монголбанкинд байршина. Дараах хэсгүүдээс бүрдэнэ.
- Улсын болон орон нутгийн төсвийн орлого, зарлагын данс;
- Засгийн газрын болон орон нутгийн тусгай сангийн данс;
- Гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр санхүүжих төсөл, хөтөлбөрийн эх үүсвэрийн данс;
- Төсвийн байгууллагын урсгал төсвийн, нэмэлт төсвийн, хөрөнгө оруулалт, барьцаа хөрөнгийн, захиалагчийн хяналтын, валютын, үйл ажиллагааны бусад данс;
- Төрийн сангийн төлбөр тооцооны данс.
Улсын төсвийн орлого 1.8 их наядаар тасарч, ААН-үүдийг дансыг хаах замаар татварын орлогоо бүрдүүлэх чиглэл хэрэгжиж буй. Сангийн сайд Б.Жавхлангийн өчигдрийн өгсөн мэдээллээр "Төрийн сангийн данс улайсан зүйл байхгүй. Төрийн сангийн үлдэгдэл 1.5 их наяд төгрөгийн үлдэгдэлтэй байна" хэмээсэн.
Төрийн сангийн гүйлгээ 2025.12.25-ны өдрийн 00.00 цагт орон даяар хаагдана.
Харин төсвийн орлогыг он дуустал буюу арванхоёрдугаар сарын 31 хүртэл хаахгүй.
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.31)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Холбоотой мэдээ
-
6 цаг 33 мин
-
23 цаг 52 мин
-
23 цаг 57 мин
-
Өчигдөр 11 цаг 33 мин
-
Өчигдөр 11 цаг 17 мин
-
Өчигдөр 11 цаг 11 мин
-
Өчигдөр 11 цаг 10 мин
-
Өчигдөр 10 цаг 21 мин
-
Өчигдөр 10 цаг 15 мин
-
Өчигдөр 11 цаг 33 мин