Зэвсэгт хүчний Жанжин штабын 2025 оны гүйцэтгэлийн тайланг ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга, бригадын генерал Ж.Өсөхбаяр танилцуулж, уг тайланд хийсэн үнэлэлт дүгнэлтийг Зэвсэгт хүчний Хяналт-шилжилгээ үнэлгээний газрын дарга, бригадын генерал С.Баяр-Очир танилцуулсан юм. Улиран одож буй онд Зэвсэгт хүчний Жанжин штаб нь “Батлан хамгаалахын сэргэлтийн бодлогын хэрэгжилтийг зохион байгуулж, Зэвсэгт хүчний байгуулалтыг бэхжүүлэн, цэргийн мэргэжлийн нэгдмэл удирдлагаар хангаж, бэлэн байдал, үүрэг гүйцэтгэх чадавхыг нэмэгдүүлэх” зорилгыг дэвшүүлэн хэрэгжилтийг ханган ажиллаа.
Тус тайлангийн хуралд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлут оролцож, ЗХЖШ-ын бие бүрэлдэхүүн болон төрлийн цэргийн командлалын удирдлагад хандаж хэлсэн үгэндээ: Зэвсэгт хүчин хуулиар хүлээсэн үүргээ бүрэн дүүрэн, хангалттай биелүүлж байгааг онцлон сайшааж, цаашид хүрсэн амжилтаа улам бататган, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилт, арга хэмжээг тууштай хэрэгжүүлж ажиллахыг үүрэг болголоо.
Мөн ажлын үр дүн, гүйцэтгэлийг бодитой, үнэн зөвөөр хэмжиж дүгнэх нь удирдлага, хяналтын тогтолцоог боловсронгуй болгох үндэс бөгөөд энэ нь тавьсан зорилгоо оновчтой төлөвлөж, үр дүнтэй хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтойг онцлон санууллаа. Хурлын төгсгөлд Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, дэслэгч генерал С.Ганбямба Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Батлан хамгаалах сэргэлтийн бодлого, Батлан хамгаалах яамнаас дэвшүүлж буй бодлого, зорилтыг хэрэгжүүлэхэд бүх хүчээ дайчлан ажиллахаа илэрхийллээ. Мөн ЗХЖШ-ын 2026 онд дэвшүүлсэн зорилго, зорилтыг амжилттай хэрэгжүүлэхийн төлөө нэгдмэл удирдлага, хамтын хүчин чармайлтаар зүтгэхийг үүрэг болгож, хуралд оролцсон бүрэлдэхүүндээ айлчлан ирж буй шинэ жилийн баярын мэнд дэвшүүлсэн юм.
-
1 цаг 48 мин
-
10 цаг 7 мин
-
Өчигдөр 18 цаг 11 мин
-
Өчигдөр 18 цаг 01 мин
-
Өчигдөр 17 цаг 57 мин
-
Өчигдөр 15 цаг 57 мин
-
Өчигдөр 15 цаг 54 мин
-
Өчигдөр 15 цаг 52 мин
-
Өчигдөр 11 цаг 33 мин
-
Өчигдөр 11 цаг 17 мин
-
Өчигдөр 11 цаг 11 мин
-
Өчигдөр 11 цаг 10 мин
-
Өчигдөр 10 цаг 21 мин
-
Өчигдөр 10 цаг 15 мин
-
Өчигдөр 18 цаг 11 мин
-
Өчигдөр 11 цаг 33 мин