Шинээр баригдах ХАВДРЫН ЭМНЭЛЭГТ ажиллах ЭМЧ нарыг АНУ болон БНСУ-д СУРГАНА
З.Батхуяг
Үйл явдал
/
2 цаг 2 мин

Нэг жилийн өмнө, Монгол Улсын Ерөнхийлөгчийн захирамжаар байгуулагдаж байсан “Хавдар Судлалын Үндэсний Хоёрдугаар Төв”-ийн бүтээн байгуулалтад дэмжлэг үзүүлэх үүрэг бүхий ажлын хэсэг 5 удаа хуралдаж, тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэж ирлээ. Манай ажлын хэсгийн гишүүд энэ төвийг барих газрыг Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 34-р хороо, Баянголын аманд шийдвэрлэж, хашаа болон цэцэрлэгт хүрээлэн байгуулан ажиллаж байна.

Мөн Хавдар Судлалын Үндэсний Шинэ Төвийн ТЭЗҮ болон барилгын зургийг бэлэн болгож, 2026 оны төсөвт уг төвийн барилга, гадна шугам сүлжээний санхүүжилтийг суулгасан.

Хавдар Судлалын Үндэсний Шинэ Төвд ажиллах эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг бэлтгэх зорилгоор АШУҮИС АНУ-ын Ютагийн Их Сургууль болон БНСУ-ын Йонсейн Их сургуультай гэрээ байгуулж, хамтарсан сургалт зохион байгуулах бэлтгэл ханган ажиллаж байна.

Түүнчлэн шинэ дэвшилтэд технологи бүхий дэлхийн жишигт хүрсэн хавдрын урьдчилан сэргийлэлт, оношилгоо, эмчилгээ, эрдэм шинжилгээ, тандалт судалгаа, сургалтын цогцолбор төв байгуулах зорилгоор БНСУ-ын засгийн газар, тус улсын бусад байгууллагуудтай хамтын үйл ажиллагаа эхлүүлээд байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.31)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.