Газрын тосны үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн УЦС, Сэлбэ дэд төв гэсэн гурван төслийг ГАДААД ЗЭЭЛЭЭР барьж байгуулна
З.Батхуяг
Үйл явдал
/
2 цаг 7 мин

Төсвийн байнгын хорооны өнөөдөр /2025.12.23/-ийн хуралдаанаар Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх эсэхийг хэлэлцэж дэмжлээ.

Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт багтсан эдийн засгийг тэлэх 14 мега төсөлд багтсан Газрын тосны үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Гэр хорооллыг орон сууцжуулах Сэлбэ дэд төв барих 3 төслийн зарим санхүүжилтийг гадаад зээлээр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.

Гадаад зээлийн ашиглалтын батлагдаж байгаа нийт хэмжээ ашиглаагүй үлдэгдлийн 12 орчим хувьд байгаа нь үр ашгийг нэмэгдүүлэх бодлогын арга хэмжээг хэрэгжүүлэхгүй бол нэг төслийн хэрэгжих хугацаа дунджаар 10-15 жил хойшлох, зардал нэмэгдэх, хүүгийн төлбөр болон зээлийн үйлчилгээний төлбөр өсөх зэрэг эрсдэл гарахаар байгааг Сангийн яам тайлбарлав.

Үр дүнд суурилсан төсөвлөлт, төлөвлөлтийн шилжилтийн үйл явц, үр дүнд хийсэн аудит болон Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилт, үр дүнд хийсэн аудитын тайланг танилцууллаа.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.31)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.