УИХ-ын гишүүн Дав.Цогтбаатар:
-Төрийн банк төрд байх ёстой л гээд байгаа. Монголд 12 арилжааны банк байхад төр тэр дотор өрсөлдөж яах гээд байгаа юм. Анх хувьцаа нь 590 төгрөгөөр гарч байсан одоо 476 төгрөг. 55 тэрбум төгрөг тавиад суусан захирлууд юугаа хийж сууж байгаа юм, ямар гавьяа байгуулсан гээд наанаа сууж байгаа юм. Захирал нь хоёр загнуулаад энд ирж чадахаа больсон. Цагаан байрны даргынх нь үеэл.
2016 оноос хойш Төрийн банкны дэд захирлаар ажилласан Сугар асуултад хариулна гээд сууж байна. Ашиг, алдагдал гэдэг юм та бүхэн яриад байна. Хувьцаат компани дээр хувьцааны ханш ярина ш дээ. IPO гаргаж байсан үеийнхээс 55 тэрбум төгрөг алдчихаад сууж байхад яагаад хариуцлага тооцдоггүй юм. Өрсөлдөгч нь 1 их наяд гараад явсан.
Одоо Төрийн банкийг өнөөдрийн хувьцааных нь үнээр тооцох юм бол 360 тэрбум төгрөг хүрэхээр байна.
Өрсөлдөгчөөсөө 70 хувь сугараад хоцорсон. Ийм хариуцлагагүй байхад Б.Цэнгэл дарга, С.Бямбацогт сайд та нарын хариуцлага хаа байгаа юм. Бүгдийг нь хөөж явуулна гэхэд ч багадах хуулийн хариуцлага хүлээлгээд явуулах хэрэгтэй ш дээ.
Хоёр, “Эрдэнэт”-д шахаа хийдэг, баяжмалын хулгайч нарыг олохгүй байна гэх юм. С.Бямбацогт сайд та таван удаа УИХ-д сонгогдсон төрийн түшээ, мэдээлэлд маш ойр байгаа хүн. Сүүлийн 10 жил танай нам дангаараа Засгийн газар барьсан. Нийгэмд худлаа мэдээлэл өгөөд хэнээс хулгайч нарыг хайгаад байгаа юм. Цагаан байрнаасаа очиж хулгайч нараа хайгаач.
Авлигатай тэмцэх газар /АТГ/гэж байгаа бол ажлаа хиймээр байна. Улстөрчдийн захиалгаар гарч ирж ганц нэг хүн намнасан болчихоод алга болдог.
АТГ-ын дарга нь Монголд байдаг юм уу. Ажил хийж, авлига бууруулж байгаа юм алга. Захиалгаар л ажиллаж байна. Жинхэнээсээ ажлаа хийгээд Төрийн банкны захирлуудаас эхлээд шалгаач. Танай банкийг хувьчлах асуудал ярьж байхад захирал чинь хаачсан бэ.
УИХ-ын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт:
-Төрийн банк арилжааны 12 банктай өрсөлдөх үү гэлээ. Би өөртэй чинь санал нэг байгаа, хувьд шилжүүлэх бололцоотой. Арилжааны 12 хувийн банк байхад зэрэгцэх шаардлагагүй гэж үзэн аль болох ахиу хувьчлах санал оруулсан ч Сангийн яам, Төрийн банк татгалзсан. Төрийн банкинд хэн гэдэг захирал байдаг, хэний гар, хөл гэдгийг би мэдэхгүй, үр ашигтай ажиллах ёстой. Сангийн яам хувьцаа эзэмшигч нь. Төрийн өмчит компани гэдэг үүднээс шаардлага тавина, таниас мэдэж авлаа. Гар хөлтэй юм байна, муу юм байна гэж мэдэж авлаа, анхааръя.
“Эрдэнэт” үйлдвэрийн тухайд зэсийн баяжмалын хулгайч, бараа материалын шахааны хулгайч олоогүй биш, хулгайгаа болгосон гэж ярьсан. Таны мэддэг үед хулгайтай байсан байж магадгүй, одоо бол хулгайгүй болсон. Шахааны хулгай байхгүй болсон. Хиймэл оюун ухаанаар худалдан авалт хийдэг, хувь хүний оролцоогүй болсон. Хулгайг таслан зогсоосон гэсэн үг. Зэсийн баяжмалыг бага үнээр нууцаар хийдэг байсан бол бирж дээр дуудлага худалдаагаар гэрээ хийдэг болсон.
Зэсийн баяжмалын хулгайг таслан зогсоосон.
Овюоолгын хулгайг таслан зогсоож байна. Төрд, ард түмэнд ногдох баялгийн өгөөжийг 50 хувьд хүргэхээр ажиллаж байна. Төрийн хяналт сайжрах тусам ард түмний мэдэх эрх хангагдаж, хулгай хийдэг, цагаан байрнаас хулгай хийдэг асуудал байхгүй болж байгаа.
Нүүрсний сонсгол хийсэн хэн хулгай хийснийг харсан, Хөгжлийн банкны сонсгол хийсэн хэн хулгайч байсныг харсан. Сая Оюутолгойгоор сонсгол хийсэн хаана ямар алдаа байгааг харсан. Цаашдаа ийм хулгайнууд гарахгүй.
Төрийн банкны тэргүүн орлогч Сугар:
-Гүйцэтгэх захирал эрүүл мэндийн шалтгаантай эмнэлэгт хэвтэж байгаа.Хувьцааны ханшийн хувьд 2022 онд анх нэгж хувьцааг 592 төгрөгөөр гаргаж байсан. Түүний дараа хувьцааны үнэ хамгийн дээд тал нь 1200 төгрөгт хүрч байсан. Өчигдрийн хаалтын ханшаар 476 төгрөг. Хувьцаа нь өөрөө өсөлт, бууралттай явдаг. Ганц төрийн банк бус бусад арилжааны банкуудын хувьцааны ханш ч уналттай байна.
Тогтоолын төсөлтэй холбогдуулан гишүүд саналаа хэлэв. Үүний дараа Төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2026-2028 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах, төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг үзэл баримтлалын хувьд хэлэлцэхийг гишүүдийн 54.8 хувийн саналаар дэмжсэнээр дараагийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ.
-
2 цаг 30 мин
-
Өчигдөр 21 цаг 23 мин
-
Өчигдөр 20 цаг 38 мин
-
Өчигдөр 15 цаг 39 мин
-
Өчигдөр 15 цаг 23 мин
-
Өчигдөр 10 цаг 36 мин
-
Өчигдөр 10 цаг 35 мин
-
Уржигдар 20 цаг 58 мин
-
Уржигдар 18 цаг 15 мин
-
Уржигдар 17 цаг 36 мин
-
Уржигдар 17 цаг 33 мин
-
Уржигдар 13 цаг 46 мин
-
Уржигдар 13 цаг 42 мин
-
Уржигдар 11 цаг 40 мин
-
Уржигдар 09 цаг 17 мин
-
Уржигдар 20 цаг 58 мин