Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахууны нийлүүлэлттэй холбоотой цаг үеийн асуудлаар өнөөдөр /2025.12.25/ мэдээлэл хийлээ. Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайд Б.Энхтүвшин:
-Сүүлийн өдрүүдэд шатахуун түгээлт, борлуулалттай холбоотой тодорхой хүндрэл үүсэж, иргэд бухимдаж байгааг бид ойлгож байна. Тиймээс бид ОХУ-ын тал болон импортлогч, түгээлтийн компаниудтай ойр, нягт хамтран ажиллалаа. Үүний үр дүнд нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлт, ялангуяа АИ-92 бензиний импорт нэмэгдээд байна.
Өнөөдрөөс эхлэн шатахуун түгээх станцууд дээр иргэдийн оочир дараалал харьцангуй багасаж, нөхцөл байдал аажмаар сайжирч эхэллээ. Ямартай ч он гарах үед шатахууны хомсдол үүсэхгүй, иргэд маань банкандаа бензинтэй байх нөхцөл бүрдсэн гэдгийг хэлье.
Манай яамны ажилтнууд сүүлийн гурван хоногт үүрийн 03:00 цаг хүртэл шатахуун түгээх станцууд болон агуулахууд дээр ажиллаж, нийлүүлэлт, түгээлтийг газар дээр нь зохион байгуулсан. Хэрэв 250 орчим шатахуун түгээх станцад зэрэг нийлүүлэлт хийгдэж, түгээлт хэвийн үргэлжилбэл нөхцөл байдал цаашид бүрэн тогтворжино гэж харж байна. Өчигдрийн байдлаар 181 орчим ШТС-ууд АИ-92 болон АИ-95 бензиний түгээлт хийлээ.
Арванхоёрдугаар сарын 24-нд 74 вагон, харин өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 25-ний байдлаар 36 вагон АИ-92 бензин агуулахад бууж, шатахуун түгээх станцууд руу тараагдахаар ажиллаж байна. Иймд нөхцөл байдал аажмаар сайжирч, иргэд маань бага ч болов уужирч, шинэ оныг шатахууны хомсдолгүй угтах боломж бүрдсэн гэдгийг хэлье.

-
2 цаг 28 мин
-
Өчигдөр 21 цаг 23 мин
-
Өчигдөр 20 цаг 38 мин
-
Өчигдөр 15 цаг 39 мин
-
Өчигдөр 15 цаг 23 мин
-
Өчигдөр 10 цаг 36 мин
-
Өчигдөр 10 цаг 35 мин
-
Уржигдар 20 цаг 58 мин
-
Уржигдар 18 цаг 15 мин
-
Уржигдар 17 цаг 36 мин
-
Уржигдар 17 цаг 33 мин
-
Уржигдар 13 цаг 46 мин
-
Уржигдар 13 цаг 42 мин
-
Уржигдар 11 цаг 40 мин
-
Уржигдар 09 цаг 17 мин
-
Уржигдар 20 цаг 58 мин