1994-2025 он хүртэл нийт 18412 лиценз олгожээ
З.Батхуяг
Үйл явдал
/
2 цаг 20 мин

Баялгийн хулгайтай тэмцэх ажлын хүрээнд Ерөнхий сайд Г.Занданшатар захирамж гаргаж, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн нэгдсэн тооллого хийх, АМНАТ төлөлтийг шалгах ажлын хэсгийг 2025 оны наймдугаар сарын 27-ны өдөр байгуулсан. Уг ажлын хэсэг Засгийн газрын хуралдаанд тооллогын явцын талаар танилцууллаа. 1994 онд Ашигт малтмалын тухай хууль батлагдсанаар тусгай зөвшөөрөл олгож эхэлсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд нийт 18412 лиценз олгожээ. өнөөдрийн байдлаар Хүчин төгөлдөр 2775 лицензийг 1772 аж ахуйн нэгж, хуулийн этгээд эзэмшиж байна. Тооллогын урьдчилсан дүнгээс харахад нэг компани дээд тал нь 97 лиценз эзэмшиж, бусдад зарж, шилжүүлж байжээ.Мөн нэг аж ахуйн нэгжийн нэр дээр дээд тал нь 26 хүчин төгөлдөр лиценз бүртгэлтэй байна. Ажлын хэсэг лицензийн тооллогыг хийж дууссан бөгөөд лиценз эзэмшигч 1772 аж ахуйн нэгж, хуулийн этгээдийн хамаарлыг тодорхойлох судалгааны ажлыг үргэлжлүүлж байна. Одоогийн байдлаар улс төр, бизнес, гадаадын иргэн, аж ахуйн нэгжийн хамаарал бүхий 500 гаруй компанийг тодорхойлжээ. Ашигт малтмалын нөөц ашигласан төлбөр (АМНАТ) төлөлтийн тухайд нийт өрийн хэмжээ нь 1.4 их наяд төгрөгөөр хэмжигдэж байна. Нийт 496 компани АМНАТ-ийн өртэй байна. Өөрөөр хэлбэл уул уурхайн салбарын татварын өртэй гурван хуулийн этгээд тутмын нэг нь АМНАТ төлөөгүй. АМНАТ төлсөн эсэхээс үл хамааран экспортоо үргэлжлүүлэх боломжтой байгаа нь үүссэн өрийг төлөхгүй байх цоорхойг бий болгосон гэж ажлын хэсэг дүгнэжээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.31)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.