Засгийн газраас төсвөө хэмнэж, үр ашигтай ажиллахыг төрийн өмчит компаниудад үүрэг болгоод буй. Мөн үр ашиггүй зардал гаргавал хариуцлага тооцохоо ч мэдэгдсэн. Төрийн хэмнэлтийн тухай хуулийг орон даяар хэрэгжүүлж, шинэ жил, элдэв баяр ёслол, ой тэмдэглэхийг хатуу хориглосон. Гэтэл “Эрдэнэс монгол” нэгдлийн харьяа “Эрдэнэс критикал минералс” ТӨҮГ-ын захирал УИХ-ын гишүүн асан Д.ТОГТОХСҮРЭН уурхайн ажилчдын бүрдүүлсэн мөнгөөр НИНЖАА МАЛГАЙ худалдан авч үрэлгэн зардал гаргасан байна.
Түүнчлэн 100 сая төгрөгөөр “ТАВАН БОГД НУРА” ХХК-иас ДУГУЙ ХУДАЛДАН авчээ. Үүгээр зогсохгүй “ЭРДСИЙН МУЗЕЙ” гэж хаана байдаг, ямар үйл ажиллагаа явуулдаг нь тодорхойгүй газарт 1 тэрбум 289 сая 898 мянга 500 төгрөгөөр “тоноглол, тоног төхөөрөмж” худалдан авахаар гэрээ байгуулж, 2025 оны 10 сард 593 сая төгрөгийг шилжүүлжээ.
Эндээс үзвэл ЗАСАГ ТӨРИЙН төсвөө хэмнэж, мөнгөө хуримтлуулах бодлого “ХООСОН ЛООЗОН” мэт бол төрийн өмчит үйлдвэрийн газруудад ДУРААРАА ДУРГИЖ, ДУНД ЧӨМГӨӨРӨӨ ЖИРГЭХ алтан боломж бүрдсэн гэхэд үнэнээс хол зөрөхгүй бололтой.
Холбоотой мэдээ
-
1 цаг 10 мин
-
3 цаг 7 мин
-
Өчигдөр 21 цаг 23 мин
-
Өчигдөр 20 цаг 38 мин
-
Өчигдөр 15 цаг 39 мин
-
Өчигдөр 15 цаг 23 мин
-
Өчигдөр 10 цаг 36 мин
-
Өчигдөр 10 цаг 35 мин
-
Уржигдар 20 цаг 58 мин
-
Уржигдар 18 цаг 15 мин
-
Уржигдар 17 цаг 36 мин
-
Уржигдар 17 цаг 33 мин
-
Уржигдар 13 цаг 46 мин
-
Уржигдар 13 цаг 42 мин
-
Уржигдар 11 цаг 40 мин
-
Уржигдар 09 цаг 17 мин
-
Уржигдар 20 цаг 58 мин