Барилгын насжилт хэтэрч, үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй болоод байсан 108 дугаар цэцэрлэгийг дахин төлөвлөлтөд хамруулж, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шинээр ашиглалтад орууллаа

Өмнө нь 4 бүлэгтэй байсан бол одоо 10 бүлэг болж өргөжлөө.
Нийт 240 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай.
2,857 м.кв талбай бүхий 2 давхар барилгад хүүхэд бүлгийн өрөөнөөс гадна чийрэгжүүлэх танхим, дуу хөгжмийн өрөө, эрүүл ахуйн шаардлага хангасан гал тогоо, агуулах зэрэг зориулалтын өрөө тасалгаануудыг бүрэн шийдэж өглөө.
Хүүхэд бүр гэрийнхээ ойр, аюулгүй, тохилог орчинд сурч хүмүүжих нөхцөлийг бүрдүүлэх нь бидний ажлын тэргүүлэх чиглэл юм. Улсын комисс барилгыг хүлээн авч, үйл ажиллагаагаа эхлүүлэхэд бэлэн болсон тус цэцэрлэгийн хамт олон болон нийт эцэг эхчүүддээ баяр хүргэе!

Холбоотой мэдээ
-
6 цаг 31 мин
-
19 цаг 13 мин
-
21 цаг 10 мин
-
Уржигдар 21 цаг 23 мин
-
Уржигдар 20 цаг 38 мин
-
Уржигдар 15 цаг 39 мин
-
Уржигдар 15 цаг 23 мин
-
Уржигдар 10 цаг 36 мин
-
Уржигдар 10 цаг 35 мин
-
Уржигдар 15 цаг 39 мин
-
Уржигдар 15 цаг 23 мин