ОНЫ ОНЦЛОХ:  “МОНГОЛ...”
З.Батхуяг
Нийтлэл
/
4 цаг 14 мин

Улиран одож буй 2025 он Монгол улсын нийгэм, эдийн засаг, улстөрд олон сорилт, өөрчлөлт тулгарч, Засаг нь солигдож, Нүүрсний тээвэрлэлт түүхэн дээд амжилт тогтоосон, зээлжих зэрэглэлээр нэг шат ахисан, бензиний хомстол үүссэн, нүүрсний хулгайчид илэрсэн зэрэг олон чухал үйл явдал болов. Харин гадаад ертөнцөд Монгол залуус эх орныхоо нэрийг өндөрт өргөж, оюун ухаанаараа гайхагдаж, холимог тулаанаар АЛТАН БҮС зүүж, дэлхийн аваргын сагсны тэмцээнд хоёрдугаар байрт шалгарсан зэрэг ГАЙХАМШИГ бүтээсэн билээ.

Улстөрч агентлагаас 2025 оны онцлох 5 ҮЙЛ ЯВДАЛ, ОНЦЛОХ УЛСТӨРЧИЙГ тодруулан хүргэж байна...

ОНЫ ОНЦЛОХ:  “МОНГОЛ...”

Засгийн газрын хамгийн том МЕГА ТӨСӨЛ НЬ “МОНГОЛ ХҮН” байна хэмээн онцолсон. Энэ хүрээндээ Монгол тамирчид, залуучуудын эх орныхоо нэрийг дуурсгаж, төрийн дууллыг эгшиглүүлсэн спорт, нийгмийн салбарын шилдгүүдийг онцгойлсон нь зүгээр ч нэг тохиолдол биш байв. Монгол залуус, монгол тамирчид хүч чадал, ур ухаан, авьяас билэг, сэтгэн бодох чадвар, авхаалж самбаагаараа ДЭЛХИЙД ТЭРГҮҮЛЖ, олон мянган хүн амтай улс орныг эзэгнэж байгаа нь бахадмаар үйл явдал юм.

Дэлхий дахинаа шинэ тутам хөгжиж буй “И СПОРТ”-ын талбарт эх орныхоо нэрээр алдаршсан “The Mongolz баг шуугиан тарьж, чансаагаараа өнгөлж, өндөр дүнтэй бооцоот тэмцээнд ялалт байгуулж, элэг нэгтнүүдээ огшоосон билээ.

Жудо, самбо, чөлөөт, жюу-жицү, Сумо, холимог тулаан, боксын зэрэг тулааны төрлүүдэд бахдам ялалт байгуулжалтан соёмбот төрийн далбаагаа тухайн улсын тэнгэрт намируулж, төрийн дууллаа хэдэнтээ эгшиглүүлэв. Тив, дэлхий, олон улсын чанартай болон олимпийн наадмын эрх олгох тэмцээнүүдэд мөн л тэргүүлж өөрийн жин, зай, талбартаа эхний 10-т жагсаж байгаа нь МОНГОЛ ТАМИРЧНИЙ ЧАДВАР, ЧАНСААГ илтгэсэн хэлбэр болов.

Мөн Монголын баг тамирчид багийн спортоор ч ДЭЛХИЙН ЭНТЭЙ болчихсон гэдгийг харуулж, эх орондоо зохиогдсон 3х3 сагсан бөмбөгийн тэмцээнд дэд аварга болов. Ийнхүү онцгой гавьяа байгуулсан охид Монгол төрийн тэргүүнээс гавьяат тамирчин хэмээх эрхэм алдар хүртэв. Үндэсний бөхийн Улсын арслан Б.Орхонбаяр тэргүүтэй спортын салбарын залуучууд мөн л дэлхийн нэр хүндтэй “Physical Asia” шоунд оролцож, улсаа сурталчилан таниулж чадлаа. Тэдний багийг Монгол Улсын Ерөнхийлөгч болон Ерөнхий сайд нар онцгойлон хүлээн авч гүн хүндэтгэл үзүүлэв.

Холимог тулааны спортын нэгэн гайхамшиг түүхийг бүтээн “Алтан бүс”-ийг Б.Энх-Оргил эх орондоо авч ирэв. Чингисийн монгол эрсийн эр зориг, ур ухаан, тулааны спортын гайхамшгийг тэрээр мөн л таниулсан. Гадаад тэмцээнд явахын тулд барилга дээр цемент зөөж байсан Алтанчимэг охин ДАШТ-нээс “АВАРГЫН АЛТАН МЕДАЛЬ” хүртсэн нь бас нэгэн өвөрмөц түүх юм.

Энэ мэтээр эх орны ирээдүй болсон охид залуучууд өөрийн өрсөлдөж буй спортын талбартаа эд хаваа гайхуулж, нэр алдраа цуурайтуулсаар Монгол улсын суу алдрыг олон улс, тив, дэлхийд дуурсгаж байгаа нь ОНЫ ОНЦЛОХ “МОНГОЛ...” гэж бичиж болох эрх юм.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.31)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.