Энэ онд Улаанбаатар хотын цэвэр цэмцгэр, ая тухтай орчныг бүрдүүлэх, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бий болгох зорилгоор хот, нийтийн аж ахуйн салбарт парк шинэчлэлийн ажлыг үе шаттай хийлээ. 2025 онд нийслэлийн хөрөнгө оруулалтаар 307 ширхэг машин техник авахаас 167 машин техник ирснийг хүлээн авлаа. Дээрх хүлээн авсан тоног төхөөрөмжүүдийг нийслэлийн есөн дүүрэг, Геодези, усны барилга байгууламжийн газар, Хот тохижилтын газар, Ус сувгийн удирдах газар болон холбогдох чиг үүргийн байгууллагуудад хүлээлгэн өгч, хотын аж ахуйн ажилд ашиглаж байна. Үүнээс дүүргүүдэд 124, харьяа газруудад 43 машин техникийг хуваарилжээ. Эдгээр машин техникийг таван жилийн хугацаатай, урьдчилгаагүй, хүүгүй лизингээр гүйцэтгэгч байгууллагуудад гэрээлж өгснөөр санхүүгийн хүндрэлгүйгээр парк шинэчлэлээ хийх, цаашлаад сар бүрийн ашиглалтын төлбөрөөс сан үүсгэж парк шинэчлэлийг тогтмол тасралтгүй хийх боломжийг бүрдүүлээд байна.
-
2 цаг 4 мин
-
2 цаг 8 мин
-
4 цаг 17 мин
-
12 цаг 10 мин
-
Өчигдөр 09 цаг 09 мин
-
Уржигдар 22 цаг 14 мин
-
Уржигдар 18 цаг 27 мин
-
2025-12-25
-
2025-12-24
-
Уржигдар 18 цаг 27 мин
-
2025-12-25
-
2025-12-24