Дүүргийн Дотоод аудитын хорооны оны эхний өргөтгөсөн хурал өнөөдөр боллоо. Хуралд дүүргийн Боловсролын хэлтсийн дарга болон дүүрэг дэх төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн удирдлага, санхүүгийн ажилтнууд оролцлоо.
Хурлаар дүүргийн Дотоод аудитын албанаас төрийн өмчийн сургуулиудад 2025 онд гүйцэтгэсэн аудит, хяналт шалгалтын тайлан болон хяналт шалгалтаар өгсөн акт, зөвлөмжийн хэрэгжилтийн талаар мэдээлэл өглөө.
Боловсролын байгууллагуудад хийсэн аудит, хяналт шалгалтын үеэр хэд хэдэн нийтлэг зөрчил илэрсэн байна. Үүнд:
Цахим худалдан авах ажиллагаатай холбоотой зөрчил,
Сургуулиуд бодлогын баримт бичгээ боловсруулах мөн Төрийн санд орлого төвлөрүүлэхэд мөрддөг журам зэргийг шинэчлэх,
Багш, ажилчдын илүү цагийг холбогдох хууль, журмын хүрээнд бодох зэрэг юм.
Иймд дотоод аудитын хорооны гишүүд дээрх зөрчлийг бууруулах, цаашид дахин гаргахгүйн тулд юуг анхаарч ажиллах талаар холбогдох мэдээлэл, зөвлөмжийг өглөө. Мөн боловсролын байгууллагуудад тулгарч байгаа нийтлэг асуудлуудтай холбоотойгоор дүүргийн Боловсролын хэлтэс болон дүүрэг орон нутгийн зүгээс ямар арга хэмжээ авч болох, хэрэгжүүлэх талаар санал солилцлоо.
Холбоотой мэдээ
-
17 цаг 26 мин
-
Уржигдар 19 цаг 42 мин
-
Уржигдар 19 цаг 37 мин
-
Уржигдар 15 цаг 22 мин
-
Уржигдар 12 цаг 18 мин
-
2026-01-07
-
Уржигдар 12 цаг 18 мин
-
2026-01-07
-
Уржигдар 19 цаг 42 мин
-
Уржигдар 19 цаг 37 мин
-
Уржигдар 15 цаг 22 мин