УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг төрөлх нутаг Баянхонгор аймагт шинэ оны эхэнд ажиллаж байна.
Тэрбээр эхний уулзалтаа аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч, мэргэжилтнүүдтэй хийсэн юм. Уулзалтад аймгийн Засаг дарга Э.Энхбат, НЭ-ийн захирал Д.Бямбасүрэн нар оролцов. Монгол Улсын Засгийн газраас Баянхонгор аймгийн хоёр сайн ажил буюу жишиг амбулатори, Жаргалтай амьдрал төвийн үйл ажиллагааг аймгуудад нэвтрүүлэхэд анхаарч ажиллаж байгааг уулзалтын эхэнд Засгийн газрын гишүүн онцлоод агаар орчны бохирдол ихтэй, ханиад уушгины өвчлөл өндөртэй байгаа цагт аймгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд ашиглагдаагүй байсан нэн шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг гардуулав. Тодруулбал, тус аппаратууд нь бүх насны иргэдийн амьсгалын зам, уушгийг цэвэрлэж, цэр ховхлон сорох өндөр үйлчилгээтэй юм. Мөн үеэр эрүүл мэндийн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж буй эмч, сувилагч нартаа Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан, ЭМЯ-ны жуух бичгийг гардууллаа.
Улсад жишиг болсон эмнэлгээ хүлээж аван, үйл ажиллагаагаа төрөлжүүлэн, ард иргэддээ чирэгдэл хүлээгдэл аль болохуйц үзүүлэхгүйгээр тусламж үйлчилгээгээ үзүүлж буй эмч мэргэжилтнүүдийг нарийн мэргэжлийн чиглэлээр гадаадад суралцуулах, туршлага судлуулах боломжтой гэдгээ УИХ-ын гишүүн, ЗГ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг уулзалтын төгсгөлд онцлоод, үйл ажиллагаанд нь амжилт хүсэв.
Үргэлжлүүлэн Б.Батцэцэг сайд аймгийн 20 сумдад ажиллан, иргэд олон нийттэй уулзалтаа хийх болно.
Холбоотой мэдээ
-
17 цаг 27 мин
-
Уржигдар 19 цаг 42 мин
-
Уржигдар 19 цаг 37 мин
-
Уржигдар 15 цаг 22 мин
-
Уржигдар 12 цаг 18 мин
-
2026-01-07
-
Уржигдар 12 цаг 18 мин
-
2026-01-07
-
Уржигдар 19 цаг 42 мин
-
Уржигдар 19 цаг 37 мин
-
Уржигдар 15 цаг 22 мин