Нийслэл болон дүүргүүдийн татварын хэлтсийн дарга “ДУБАЙ” явж амарсан нь олны анхаарлын төвд ороод байна. Сангийн сайд Б.Жавхлан энэ мэдээллийг ил болгож УЛСТӨРИЙН ГАЛ өрдсөн нь өөрийг нь ороох үйлдэл болчихов. Ерөнхий сайд Г.Занданшатар ТЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Б.ЦОГТНАРАНГ дуудаж “ДУБАЙ” руу явсан татварын хэлтсийн дарга нар ямар мөнгөөр явсныг асууж лавлахад “Төсвийн мөнгөөр яваагүй. Өөрсдийнхөө мөнгөөр яваагүй” хэмээн тайлбар хийсэн нь Татварын хэлстийн дарга нар АВЛИГЫН МӨНГӨӨР АЯЛАСАН гэх мэдээллийг нийгэмд түгээгээд байгаа юм.
Тэгвэл хэргийн эзэн, хэнгэргийн дохиур ТАТВАРЫН ХЭЛТСИЙН ДАРГА НАР 2025 оны 12 дугаар сарын 30-нд авсан УРАМШУУЛЛЫН МӨНГӨӨРӨӨ аяласан байж таарах нь. Тодруулбал 2025 оны 12 дугаар сарын 30-нд Татварын Ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч Б.ЦОГТНАРАН “Мөнгөн урамшуулал олгох” тухай А/187 тоот тушаал гаргаж “2025 оны жилийн эцсийн ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэжлийн түвшний үнэлгээгээр “МАШ САЙН” үнэлгээ авсан ТЕГ-ын зохион байгуулалтын нэгж, Том татвар төлөгчийн газар, аймаг, нийслэл, дүүргийн татварын газар, хэлтсийн дарга нарт 1 сарын албан тушаалын цалинтай тэнцэх мөнгөн урамшууллыг олгосугай. Мөнгөн урамшууллыг байгууллагын цалингийн сангийн зардлаас гаргахыг холбогдох нягтлан бодогч нарт даалгасугай” гэсэн байна.
Ингэснээр аймаг, нийслэл болон дүүргийн татварын хэлтсийн дарга нарт 110 гаруй сая төрөгийн урамшуулал олгосон байна. Эдгээрээр үзвэл зөвхөн 10 даргад нэг сарын цалингийн урамшуулалд төсвөөс 23 сая 396 мянга 902 төгрөгийг олгосон байна.
Холбоотой мэдээ
-
3 цаг 31 мин
-
2026-01-09
-
2026-01-07
-
2026-01-09
-
2026-01-07