Орхоны Засаг дарга Б.ЗОРИГТБАЯР 5 саяар МАНЖУУР явж МӨСНИЙ БАЯРТ оролцоод, орлогчийнхоо 50 насны төрсөн өдрийг НЭГ САЯ ТӨГРӨГӨӨР тэмдэглэжээ
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2 цаг 8 мин

Орхон аймаг гэж улсаасаа баян нэг аймаг бий. “Эрдэнэт” үйлдвэрийн хаялагаар хөл дээрээ тогтсон энэ аймгийг Батлан хамгаалахын сайд Д.БАТЛУТЫН баруун гарын цэрэг Б.Зоригтбаяр гэх залуу удирдаж буй.

Төсвийн мөнгөөр дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэж суугаа энэ даргад “НҮҮРСНИЙ ХУЛГАЙТАЙ ТЭМЦДЭГ” Засгийн газрын дарга нар хариуцлага тооцож гарт нь гав, хөлөнд нь дөнгө зүүхгүй бол хэрээс хэтрэх нь. Монгол улс хуультай улс. Хуулийг ямар ч дарга, хэн ч байсан хэлбэрэлтгүй даган биелүүлэх үүрэгтэй. Засгийн газраас эдийн засгийн нөхцөл байдаг хүндэрсэн энэ цаг үед ТӨСВӨӨ ХЭМНЭЖ, БҮСЭЭ ЧАНГАЛАХ ЁСТОЙГ бүх шатны төрийн байгууллагууд, төрийн өмчит үйлдвэрийн газрууд, төсвийн ерөнхийлөн захирагч нарт анхааруулаад байгаа.

Монгол Улсын Их хурлаас “Төрийн хэмнэлтийн тухай хууль” батлаж, түүнийг улс орон даяар мөрдөж буй. Харин энэ хууль Орхон аймгийн Засаг ноёнд огтхон ч хамаагүй байгаа нь харамсалтай. Тодруулбал тус аймгийн Засаг дарга Б.ЗОРИГТБАЯР 2025 оны 11 дүгээр сарын 25-ний өдрийн А/959 тоот захирамжаар аймгийн Засаг даргын орлогч Б.МӨНХДАЛАЙГИЙН 50 НАСНЫ ОЙГ ТОХИОЛДУУЛАН хүндэтгэл үзүүлэхэд ТӨСВИЙН НЭГ САЯ ТӨГРӨГИЙГ зарцуулсан байна.

БАРИМТ: 2025 оны 11 дүгээр сарын 25-ний өдрийн А/987 тоот захирамжаар БНХАУ-ын МАНЖУУР хотод зохиогдох “ЦАС МӨСНИЙ БАЯР”-т оролцох албан тушаалтнуудад 5 сая 204 мянга 320 төгрөгийн төсөв гаргаж, 2025 оны 12 дугаар сарын 20-22-ний өдрүүдэд ХЯТАД руу явуулжээ.

БАРИМТ: 2025 оны 11 сарын 28-ний өдрийн А/1026 тоот захирамжаар Улаанбаатар хот дахь “Эрдэнэт төгсөгчдийн холбоо”-с ирүүлсэн саналын дагуу гэх утгаар 21 сая төгрөгийг нутгийн зөвлөлийн үйл ажиллагаанд шилжүүлжээ.

БАРИМТ: 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн А/946 тоот захирамжаар Орхон аймгийн Засаг даргын нэрэмжит Төрийн байгууллагуудын дунд спортын 3 төрөлт тэмцээнийг зохион байгуулахад зориулж 21 сая 660 мянган төгрөгийг гаргасан байна.

Засаг дарга Б.ЗОРИГТБАЯРЫН дээрх захирамжууд нь Төрийн хэмнэлтийн тухай, Төсвийн тухай, Шилэн дансны тухай зэрэг хуулиудын холбогдох заалтуудтай харшилдаж байна. Эрх бүхий албан тушаалтан нь Төрийн хэмнэлтийн тухай хуулийг зөрчвөл хуулийн хариуцлага тооцно хэмээн заасан байдаг.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.119)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.