Монголчуудын дунд шүүхэд итгэх итгэл буурчихсан. Үүний гол буруутан нь “ШҮҮГЧИД ӨӨРСДӨӨ”. Тэд хууль ёсыг үл дээдэлсэн хараат шийдвэр гаргаж ажил мэргэжлийн нэр хүндээ унагадаг бол “лифтэнд оцгонож”, улмаар эмэгтэй хүнтэй садар самуун зүйл үйлдэх гэж байгаад баригдан ЁС ЗҮЙГҮЙ үйлдэл гаргаж факталсан тод жишээ бий. Онцолвоос Гавьяат хуульч Сагсай тэргүүтнийг онцолж болно.
Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс “Шүүгчдийн амь нас, эрүүл мэндийн даатгал”-д хамруулдаг даатгалын үйлчилгээнд зааснаас үзвэл Дээд шүүхийн харьяагаас бусад шүүхэд нийт 560 орчим шүүгч, шүүхийн ажилтнууд байдаг аж.
ШЕЗ-ийн дарга Н.МӨНГӨНЦЭЦЭГИЙН 2025 оны 04 дүгээр сарын 15-нд “ПИ ЭС СИ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.ЭРДЭНЭЦЭЦЭГТЭЙ байгуулсан “баруу худалдах, худалдан авах” 22 тоот гэрээнд “Анхан болон давж заалдах шатны шүүхийн албан хэрэгцээнд амьсгал дахь спиртийн агууламж нотлох багаж” буюу согтууруулах ундаа хэмжигч ДРАГЕРЫГ 66 сая 700 мянган төгрөгөөр худалдан авсан байна.
Эндээс үзвэл анхан болон давж заалдах шатны ШҮҮГЧИД, ШҮҮХИЙН АЖИЛЧИД ажилдаа СОГТУУ ИРДЭГ, ажлын байрандаа согтууруулах ундаа хэрэглэдэг байж болзошгүй аж.
Түүнчлэн ШЕЗ-ийн дарга Н.МӨНГӨНЦЭЦЭГИЙН 2025 оны 04 дүгээр сарын 23-нд ШЕЗ болон АТГ хамтарсан “Авлига, ашиг сонирхолын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт нэг өдрийн сургалтад хамрагдах хүмүүсийн зочид буудлын зардалд ТӨСВИЙН 9 САЯ ТӨГРӨГИЙГ зарцуулсан байна.
Холбоотой мэдээ
-
Өчигдөр 08 цаг 35 мин
-
Уржигдар 15 цаг 31 мин
-
Уржигдар 15 цаг 27 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 09 цаг 53 мин
-
Уржигдар 09 цаг 41 мин
-
Уржигдар 09 цаг 40 мин
-
2026-01-09
-
Өчигдөр 08 цаг 35 мин
-
2026-01-07
-
Уржигдар 12 цаг 04 мин