Төсвийн 9,4 сая төгрөгөөр ХҮН ХУДАЛДААЛАХ тухай сургалт явуулж, 2.2 тэрбумаар АВТОБУС авч, 1,4 тэрбумаар АМЬ НАСАА ДААТГАЖЭЭ!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
1 цаг 52 мин

Шүүхийнхэн гэхээрээ л дур зоргоороо авирлаж, хууль зөрчиж дуртай зүйлээ худалдан авч, элдэв сургалт зөвлөгөөн хийж, төсвийн мөнгийг үр ашиггүй зарцуулна гэсэн ойлголт байхгүй. Хууль иргэн бүрд ижил тэгш үйлчлэх ёстой.

Жилийн жилд хангалттай их төсөв батлуулдагч түүгээрээ даатгал хийлгэж, авто машин, сандал ширээ, тавилга буйдан авахаас өөр зүйл хийдэггүй нэг төсвийн байгууллага байгаа нь Шүүхийн Ерөнхий зөвлөл юм. Шүүгчид нь орох оронгүй, оочих аягагүй, хажуу өрөөнд, хөөрхийлөлтэй байна хэмээн өч төчнөөн төсөв батлуулдаг ч яг ачир дээрээ шүүхийн байр бус 2,2 тэбумаар автобус авч, 1,4 тэрбумаар амь насаа даатгаж, 66 саяар ДРАГЕР авсан зэргээс гойд ажил хийсэнгүй.

Тодруулбал, ШЕЗ-ийн дарга Н.МӨНГӨНЦЭЦЭГ 2025 оны 5 дугаар сарын 15-нд “МОНГОЛ ХЬЮНДАЙ АВТОМОТИВ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.МЭНДСАЙХАНТАЙ “бараа худалдах, худалдан авах” тухай гэрээ байгуулж 1 тэрбум 374 сая 400 мянган төгрөгөөр “бага оврын автобус” худалдан авчээ. Гэвч автобус худалдан авах үндсэн өртөг гэж улсын төсвөөс 2 тэрбум 296 сая төгрөгийн ГЭРЭЭ ДҮГНЭСЭН МАЯГТЫГ бөглөсөн байна. Тэгэхээр ахиад 1 тэрбум гаруй төгрөг сох дутаж байгаа бөгөөд худалдаж авсан өөр зүйл байхгүй учир дарга нар нь өөр хоорондоо үгсэн тохирч голдоо цувчуулсан байж болзошгүй юм.

Мөн өнгөрөгч оны 05 дугаар сарын 27-ний өдөр “ХААН ДААТГАЛ” ХХК-тай 1 тэрбум 400 мянган төгрөгийн гэрээ байгуулж “шүүгчдийн амь нас, эрүүл мэндийн даатгал” хийлгэсэн байна.

Хамгийн сонирхолтой, анхаарал татахуйц нь анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчийн туслахуудыг “ХҮН ХУДАЛДААЛАХ ГЭМТ ХЭРГИЙН СУРГАЛТ”-д хамруулахаар Улаанбаатар хотоос 74 км зайд орших “БАЯНДӨХӨМ”-д хоёр хоног хөдөө авч явсан байна.

Ингэхдээ тэдгээр оролцогчдын хоол, унааны зардалд төсвөөс 9 сая 457 мянган төгрөгийг зарцуулжээ.

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.131)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.