Ерөнхий сайд Г.Занданшатарыг АНУ-ын Ерөнхийлөгч Д.ТРАМП ойрхи Дорнодод энх тайвныг бэхжүүлэх санаачилгад нэгдэхийг урьжээ
З.Батхуяг
Үйл явдал
/
1 цаг 37 мин

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарт хандаж Газын мөргөлдөөнийг эцэслэхэд чиглэсэн болон Ойрх Дорнодод энх тайвныг бэхжүүлэх олон улсын санаачилгад нэгдэхийг урьсан байна.

Тэрээр Газын мөргөлдөөнийг дуусгах цогц төлөвлөгөө, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн дэмжлэгтэйгээр байгуулагдах “Энх тайвны зөвлөл” нэртэй олон улсын шинэ байгууллагын талаар танилцуулж, Монгол Улсыг үүсгэн байгуулагч гишүүн хэлбэрээр оролцохыг санал болгожээ. Энэхүү санаачилга нь дэлхийн тогтвортой энх тайван, аюулгүй байдал, хөгжил цэцэглэлтийг бэхжүүлэхийг зорьж байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.189)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.