“Аялал жуулчлалын салбарын 7 хоног” арга хэмжээ болно
Үйл явдал
/
1 цаг 47 мин

Монгол Улсын Засгийн газрын бодлогын хүрээнд аялал жуулчлалын салбар дахь хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, хөрөнгө оруулагчдын хууль ёсны эрх ашгийг хамгаалах, төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор “Аялал жуулчлалын салбарын 7 хоног” арга хэмжээг зохион байгуулна.

Тус арга хэмжээг Эдийн засаг, хөгжлийн яам, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, МАЖХолбоо, АЗДҮЭХолбоо болон холбогдох байгууллагууд хамтран Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төвд зохион байгуулах юм.

Арга хэмжээнд төрийн байгууллагууд, мэргэжлийн холбоод, аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулж буй хөрөнгө оруулагчид, аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл оролцож, салбарын өнөөгийн нөхцөл байдал, бодлого, эрх зүйн орчны шинэчлэл, тулгамдаж буй асуудлууд, цаашдын хамтын ажиллагааны боломжуудын талаар хэлэлцэнэ.

Арга хэмжээний хүрээнд:

  • Монголын аялал жуулчлалын салбарын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлын талаарх танилцуулга,
  • Аялал жуулчлалын салбарын гүйцэтгэх удирдлагыг чадавхжуулах “Харвард менежментор” хөтөлбөрийн хүрээнд хэлэлцүүлэг,
  • Төлөвлөгөө, тайлангийн маягт бөглөх сургалт, хөрөнгө оруулагчдад зориулсан зөвлөгөө,
  • Аялал жуулчлалын салбарыг дэмжих хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрийн талаарх мэдээлэл (ХААН банк, Голомт банкны төлөөлөл оролцоно),
  • Өвлийн аялал жуулчлалын хамтын ажиллагааны хүрээнд Улаанбаатар хот дахь БНХАУ-ын Соёлын төвийн оролцоотой арга хэмжээ (каллиграфи бичгийн үйлчилгээ) зэрэг үйл ажиллагааг зохион байгуулна.

Энэхүү арга хэмжээ нь аялал жуулчлалын салбарын хөрөнгө оруулалтын орчин, бодлого, тулгамдсан асуудал, шийдлүүдийн талаар нэгдсэн мэдээлэл авах, салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг 51-263700 дугаараас авна уу.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.140)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.