Э.БАТШУГАР: ГАР УТАСНААСАА КОМПАНИ БАЙГУУЛАХ, БИЗНЕСЭЭ ХЯНАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО
З.Батхуяг
Үйл явдал
/
1 цаг 35 мин

Монгол Улсын засгийн газраас баталсан "Цахимаар нэн тэргүүнд” бодлогын зөвлөмжийн хүрээнд төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, цахим шилжилтийг эрчимжүүлэх ажил үе шаттай хийгдэж байна.

"Төрийн үйлчилгээний нэгдсэн E-Business платформ мобайл аппликейшн 2026.01.30-ний өдрөөс хэрэглээнд нэвтрээд байна.

Цахим хөгжил, инновац харилцаа холбоон сайд Э.Батшугар: Бизнес эрхлэгчид цаг хугацаа, орон зайнаас үл хамааран гар утаснаасаа компаниа байгуулж, үйл ажиллагаа явуулах боломжийг бүрдүүлэхээр төрийн үйлчилгээнүүдийг “E-Business” системд нэгтгэж бүрэн цахимжуулах ажил үе шаттай явагдаж байна. Энэ хүрээнд E-Business платформ мобайл аппликейшныг нээлээ.

“E-Business” Аппликейшнийг ашигласнаар: Нийт 953 төрлийн үйлчилгээг гар утсаараа авна Жишээлбэл:

Хуулийн этгээдийн нэр баталгаажуулах үйлчилгээг хиймэл оюунд суурилсан шалгуураар хялбар, найдвартай авах

Төрд бүртгэлтэй хуулийн этгээдийн мэдээллээ гар утаснаасаа хянах, удирдах,

29 төрлийн лавлагаа, тодорхойлолт, цахим баримт бичгийг шуурхай авах,

Танилт нэвтрэлтийн ДАН системийн эрхийн бүртгэлээр нэвтрэлт, баталгаажуулалт

QR кодоор баталгаажсан лавлагаа, тодорхойлолт ашиглах,

Төрийн үйлчилгээний төлбөрийг нэг дороос төлж ГАР УТАСНААСАА БИЗНЕСЭЭ ХЯНАЖ , УДИРДАНА.

Цаашлаад энэ нь бизнесийн дижитал шилжилтийн бодлогыг цогцоор нь хэрэгжүүлэх, Монгол Улсын эдийн засгийн идэвх, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх стратегийн алхам болох юм гэлээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.140)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.