НИТХ: НИЙСЛЭЛИЙГ 2028 ОН ХҮРТЭЛ ХӨГЖҮҮЛЭХ БОДЛОГО, ХЭРЭГЖИЛТ, ҮР ДҮНГ ХЭЛЭЛЦЛЭЭ
Үйл явдал
/
1 цаг 45 мин

НИТХ-ын Ээлжит VI хуралдааны нэгдүгээр хэлэлцүүлэг өндөрлөлөө. НИТХ-ын төлөөлөгчид танилцуулгатай холбоотой санал хэлж, асуулт асууж, харилт авлаа.

Ирэх 2028 оныг хүртэлх хугацаанд нийслэл хэрхэн, ямар бодлогоор хөгжиж, ямар төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр зорьж байгаа юм, ямар үр дүнд хүрэх зорилт тавив гэдгээ хэлэлцлээ. Хуралдааны II хэлэлцүүлэг энэ сарын 6-нд буюу ирэх баасан гарагт Яармаг дахь Хангарди ордноо үргэлжилнэ. Хоёрдугаар хэлэлцүүлгээр, Нийслэлийн бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг дүгнэхээс гадна Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр нийслэлийн хэмжээнд  хэрэгжүүлж буй ажил, арга хэмжээ, Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийн тайлан, “Сэлбэ голын эх” байгалийн нөөц газрын хилийн заагт өөрчлөлт оруулах тухай зэрэг долоон асуудал хэлэлцэх юм. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.28)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.