Аймгийн Засаг дарга сумдын Засаг дарга нартай 2026 онд хамтран ажиллах гүйцэтгэл, үр дүнгийн гэрээнд гарын үсэг зурлаа. Тус гэрээ нь аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг сумын түвшинд бодитой хэрэгжүүлэх, үр дүнд суурилсан удирдлагын тогтолцоог бүрдүүлэх, иргэдэд хүрэх төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх үндсэн зорилготой юм. Мөн санхүүгийн сахилга батыг дээшлүүлэх, орон нутгийн хөгжлийн сангийн ил тод байдлыг хангах, сумдын түвшинд дэвшүүлсэн шинэ санаачилга, инновацыг дэмжихэд чиглэж байна.
Аймгийн Засаг даргын зүгээс гэрээний хэрэгжилтэд бодлогын болон бусад дэмжлэг үзүүлэх, санхүүжилт, хөрөнгө оруулалтыг ил тод, шударгаар хуваарилах, гүйцэтгэлийн үнэлгээг хараат бус байдлаар хийж, дүнг ил тод танилцуулах үүргийг хүлээж байгаа бол сумдын Засаг дарга нар гэрээнд заасан зорилт, арга хэмжээг хэрэгжүүлж, тайлагнан ажиллах юм.
Мөн 2025 онд аймаг, орон нутгийн хэмжээнд шинэ санаачилга, ажлын үр дүнгээрээ бусад байгууллагыг манлайлан ажилласан аймгийн шилдэг байгууллагаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Дундговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хамт олон шалгарч, шагналыг аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун, Засаг даргын орлогч Ц.Ариунбаяр, Засаг даргын Тамгын газрын дарга Б.Лхагвабаатар, Засаг даргын зөвлөх П.Бүрэнжаргал нар гардууллаа.
Холбоотой мэдээ
-
1 цаг 43 мин
-
18 цаг 9 мин
-
20 цаг 53 мин
-
23 цаг 14 мин
-
Өчигдөр 09 цаг 02 мин
-
18 цаг 9 мин
-
20 цаг 53 мин
-
Өчигдөр 09 цаг 12 мин
-
Өчигдөр 08 цаг 59 мин
-
2026-01-31