Дундговь аймаг улсын нөөцийн өвс, тэжээлийг сумдад үнэ төлбөргүй олгож байна
Үйл явдал
/
1 цаг 22 мин

Тус ажлын хүрээнд өнөөдөр Дундговь аймгийн Засаг дарга бөгөөд Аймгийн Онцгой комиссын дарга С.Мөнхчулуун аймгийн Онцгой комиссын гишүүд, сумдын удирдлагуудын хамт улсын нөөцийн салбарт ажиллаж, нөхцөл байдалтай газар дээр нь танилцлаа.

Энэ үеэр өвс, тэжээлийг сумдын өвөлжилтийн нөхцөл байдалд тулгуурлан хуваарилсныг танилцуулж, өвлийг эрсдэл багатай даван туулахын тулд сумдын Онцгой комисс санаачилгатай ажиллах, аймгийн Онцгой комисст цаг үеийн мэдээллийг тогтмол хүргэж, хамтран ажиллахыг үүрэг болгов.

Мөн гамшгаас хамгаалах тухай хуулийн хүрээнд өвөлжилт хүндэрсэн, хүн бүл цөөтэй болон цасанд дарагдсан айл өрхөд туслах ажлыг зохион байгуулахдаа тухайн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компани, аж ахуйн нэгж байгууллагууд, төрийн албан хаагчдыг дайчлан ажиллах чиглэлийг өглөө.

Өвөлжилт хүндэрсэн энэ үед Дундговь аймагт үйлдвэрлэл эрхэлдэг Хан Дээж ХХК-аас 10 сая төгрөгийн үнэ бүхий “Тэжээлт бор” малын тэжээлийн тусламж үзүүлснийг мөн өнөөдөр сумдад хуваарилсан байна.

Түүнчлэн орон нутагтаа үйл ажиллагаа явуулж буй “Мөнхийн зун тэжээл”, “Мандалын шим” улаан буудайн соёолжийн даршмал тэжээлийн үйлдвэрүүдийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор бүтээгдэхүүнүүдийг худалдан авч, сумдад олгож байгаа юм. Аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун цаашид зохих журмын хүрээнд орон нутгийн аж ахуйн нэгжүүдийг дэмжин ажиллахаа илэрхийллээ.May be an image of text

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.28)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.