Монгол Улсын Засгийн газрын “Тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 2025 оны 204 дүгээр тогтоолоор байгалийн давагдашгүй хүчин зүйл болох ган, мөндрийн улмаас 2025 онд ургац алдсан тариалангийн үйлдвэрлэл эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжүүдийн 2023-2025 онд арилжааны банкнаас авсан, Засгийн газраас хариуцан төлөх хүүгийн дэмжлэгтэй эргэлтийн хөрөнгийн зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөх хугацааг 6 сар хүртэлх хугацаагаар хойшлуулахаар шийдвэрлэсэн болно.
Тус шийдвэрийн хүрээнд хүүгийн хөнгөлөлттэй зээлийн үндсэн төлбөрийг 6 хүртэл сараар хойшлуулах хүсэлтэй байгаа газар тариалан эрхэлдэг иргэн, аж ахуйн нэгжүүд 2026 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн дотор доорхи бичиг, баримтыг бүрдүүлэн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд ирүүлнэ үү. Үүнд:
- Аймгийн Онцгой байдлын газрын үнэлгээ, дүгнэлт:
- Аймгийн Цаг уур, орчны шинжилгээний газрын дүгнэлт
- Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын ургац алдсан эсэх тодорхойлолт:
Жич: Дээрх шийдвэрт 2023-2024 оны Хүнсний болон хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих эргэлтийн хөрөнгийн зээл, 2025 онд авсан Хөдөө аж ахуйн тогтвортой үйлдвэрлэлийг дэмжих эргэлтийн хөрөнгийн зээл авсан газар тариалан эрхэлдэг иргэн, аж ахуйн нэгжүүд хамрагдах боломжтой бөгөөд өмнө нь дээрх материалыг бүрдүүлж ирүүлсэн иргэн, аж ахуйн нэгжүүд дахин материал ирүүлэх шаардлагагүй болно.
-
1 цаг 42 мин
-
5 цаг 55 мин
-
22 цаг 21 мин
-
Өчигдөр 09 цаг 02 мин
-
Өчигдөр 15 цаг 36 мин
-
22 цаг 21 мин
-
Өчигдөр 09 цаг 12 мин
-
Өчигдөр 08 цаг 59 мин
-
2026-01-31