Нийслэлийн автозамын түгжрэлийг бууруулж, иргэдийн амьдралын чанарыг сайжруулах, нийтийн тээврийн шинэ шийдлийг нэвтрүүлэх зорилгоор "Улаанбаатар трамвай" төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар төслийн байгаль орчны нарийвчилсан үнэлгээний ажил 85 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.
“Улаанбаатар трамвай” төсөл хэрэгжсэнээр зуслангийн бүсээс Сүхбаатарын талбай хүртэл 29 минут, Сүхбаатарын талбайгаас Яармагийн бүс чиглэлд 37 минут зорчих боломж бүрдэх юм. Төсөл хэрэгжсэнээр жилд 101 тэрбум төгрөгтэй тэнцэхүйц шатахууны зардлыг бууруулах эдийн засгийн өндөр үр ашигтай гэсэн тооцоолол гарсан. Түүнчлэн хотын төвийн авто замын ачааллыг бууруулж, иргэдийн өдөр тутмын зорчих хугацааг хэмнэхийн зэрэгцээ нийтийн тээврийн найдвартай, тогтвортой сүлжээг бүрдүүлэх ач холбогдолтой юм. Эрчим хүчний хэмнэлттэй, байгальд ээлтэй нийтийн тээврийн хэрэгслийн шийдлийг Улаанбаатар хотод нэвтрүүлснээр агаарын бохирдол, дуу чимээний сөрөг нөлөөг бууруулна.
Холбоотой мэдээ
-
4 цаг 47 мин
-
Өчигдөр 18 цаг 19 мин
-
Өчигдөр 09 цаг 02 мин
-
Өчигдөр 15 цаг 36 мин
-
Өчигдөр 18 цаг 19 мин
-
Өчигдөр 09 цаг 12 мин
-
Өчигдөр 08 цаг 59 мин
-
2026-01-31
-
Өчигдөр 08 цаг 57 мин