Эдийн засгийн өсөлтийг ИРГЭДЭД ХҮРГЭХ 300 хоногийн ажлын төлөвлөгөөг хэлэлцэж байна
Үйл явдал
/
1 цаг 35 мин

Засгийн газрын ээлжит хуралдаан 08:00 цагт эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар:

  • "Концессын гэрээнд нэмэлт оруулах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудлын менежмент төсөл/

  • Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих, нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн нөхөн олговортойгоор газар чөлөөлөх журам батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл

  • "Даатгалын босго үзүүлэлт шинэчлэн тогтоох тухай” Засгийн газрын тогтоолын төсөл

  • Импортлох, экспортлох согтууруулах ундааны чанар, аюулгүй байдалд хяналт тавих журам батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл

  • "Журам шинэчлэн батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /Цахим хуудас хөтлөх, ил тод, нээлттэй мэдээллийг цахим хэлбэрээр байршуулж нийтлэх, шинэчлэх, хяналт тавих нийтлэг журам, Нээлттэй мэдээллийг ил тод байлгах болон ил тод байдлын шалгуур үзүүлэлт тогтоох, үнэлгээ хийх журам/

  • Бусад асуудал*

  • “Эдийн засгийн өсөлтийг иргэддээ хүргэх 300 хоногийн ажлын төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн явцын талаар

  • Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 250 км хүнд даацын хатуу хучилттай авто замын төслийн хэрэгжилтэд хийсэн үнэлгээ, цаашид авах арга хэмжээний талаар

  • Мах болон өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлт болон үнийн төлөв байдлын талаар

  • Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын суурь конвенцын оролцогч Талуудын 17дугаар Бага хурал (COP17)-ын бэлтгэл ажлын явцын талаар хэлэлцэнэ.

Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар бид эргэн мэдээлэх болно.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.28)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.