Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар Азийн улс төрийн намуудын Олон улсын бага хурлын Ерөнхийлөгч Жон Ы Юн-тэй уулзлаа​
Үйл явдал
/
1 цаг 34 мин

 

 

 

Тэрбээр  Азийн улс төрийн намуудын Олон улсын бага хурал (ICAPP)-ын Ерөнхийлөгч Жон Ы Юн-тэй өнөөдөр уулзаж цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцлаа.

Уулзалтын үеэр 2026 оны арваннэгдүгээр сард Сөүл хотноо зохион байгуулагдах Азийн улс төрийн намуудын Ерөнхий чуулганд Монголын улс төрийн намын төлөөллийг өргөнөөр оролцуулах, Азийн улс төрийн намуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар ажил хэрэгч санал солилцов.

Азийн улс төрийн намуудын олон улсын бага хурлыг 2000 онд улс төрийн олон өөр үзэл баримтлалтай намуудын хамтын ажиллагааг таниулан сурталчлах, улс орнуудын итгэлцэл, харилцан ойлголцлыг сайжруулж, улс төрийн намуудын бүсийн хамтын ажиллагааны харилцааг идэвхжүүлэх зорилгоор үүсгэн байгуулсан юм. Энэ байгууллагын нөлөө жилээс жилд өссөөр бүс нутгийн 52 орны 350 гаруй улс төрийн нам гишүүнээр элсээд байна.

Монгол Ардын нам 105 жилийн түүхтэй улс төрийн хүчин бөгөөд Ази тивдээ төдийгүй дэлхийн хэмжээнд улс төрийн томоохон институтын тоонд ордог. Тийм ч учраас Азийн улс төрийн намуудын Олон улсын бага хурал (ICAPP)-ын Удирдах зөвлөлд Монгол Ардын намын Нарийн бичгийн дарга М.Цэлмүүн сонгогдон ажилладаг юм. 

Монгол Улсаас хамгийн анх Монгол Ардын нам 2004 оноос тус байгууллагын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, 2013 оноос эхлэн Байнгын хорооны гишүүнээр сонгогдон ажиллаж байна.

 

 

 

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.28)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.