Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар БНСУ-ын Үндэсний Ассамблейн гишүүн, Ардчилсан намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Жу Сын Рэ-тэй уулзав​
Үйл явдал
/
1 цаг 31 мин

БНСУ-д ажиллаж байгаа Монгол Ардын намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар тус улсын Үндэсний Ассамблейн гишүүн, Ардчилсан намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Жу Сын Рэ-тэй өнөөдөр /2026.02.03/ уулзав. Уулзалтад Монгол Улсаас БНСУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Сүхболд, Монгол Ардын намын Нарийн бичгийн дарга М.Цэлмүүн, Монгол Ардын намын Ерөнхий Нарийн Бичгийн даргын зөвлөх Б.Жавзандорж, Улсын Их Хурлын гишүүн Д.Ганмаа, Б.Хэрлэн, Ч.Анар, Т.Мөнхсайхан, Социал Демократ Ахмадын Холбооны Ерөнхийлөгч Б.Гомбо, Монгол Ардын намын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Г.Төгөлдөр нар оролцлоо. Мөн түүнчлэн эрх баригч намын дарга Жон Чон Рэ-тэй уулзаж хоёр орны улс төр, нийгэм, эдийн засаг болон иргэд хоорондын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

 

 

 

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.28)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.