Гамшгаас хамгаалах тухай хууль тогтоомж, гамшгийн эрсдэлийг бууруулах бодлого хөтөлбөрийн хэрэгжилтийг 2025 онд өндөр үр дүнтэй зохион байгуулж, орон нутагт манлайлал үзүүлж ажилласан зарим салбар зөвлөлийг Монгол Улсын Ерөнхий сайд, Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн даргын “ТАЛАРХАЛ”-аар шагнасныг Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг гардуулан өгөв.
Үүнд Гамшгийн эрсдэлийг бууруулах Нийслэлийн зөвлөлийг Монгол Улсын хүн амын 50 орчим хувьд амьдарч буй нийслэл Улаанбаатар хотын гамшгаас хамгаалах, эрсдэлийг бууруулах арга хэмжээний зардалд төсвийн 1.05 хувийг тусгасан, зөвлөлийн үйл ажиллагааны хэрэгжилт 94 хувь, хүүхэд багачууд, оюутан залуучуудад чиглэсэн онол практикийн бага хурал, гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгийн эрсдэлийг бууруулахад хүүхдийн дуу хоолойг хүргэх, үзэл бодлыг сонсох, аюулгүй амьдрах ухааны мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх ажилд өргөн далайцтай, олон талуудын оролцоог хангасан байдлыг,
Сэлэнгэ аймгийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийг гамшгаас хамгаалах, эрсдэлийг бууруулах арга хэмжээний зардалд төсвийн 1.7 хувийг тусгасан, зөвлөлийн үйл ажиллагааны хэрэгжилт 87.5 хувь, гамшгийн эрсдэлийг бууруулах ой, хээрийн гал түймэртэй тэмцэх чиглэлээр дэвшилтэт техник технологи нэвтрүүлэх бодитой арга хэмжээг авч хэрэгжүүлсэн байдлыг,
Баянхонгор аймгийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийг гамшгаас хамгаалах, эрсдэлийг бууруулах арга хэмжээний зардалд төсвийн 1.1 хувийг тусгасан, зөвлөлийн үйл ажиллагааны хэрэгжилт 84,2 хувь, гамшгийн эрсдэлийг бууруулах урьдчилан сэргийлэх аймаг, сум орон нутгийн удирдлага, иргэд олон нийтийг чадавхжуулах, болзошгүй гамшиг ослын эрсдэлийг бууруулах аюулгүй орчинг бүрдүүлэхэд онцгойлон ажилласан байдлыг тус тус үнэлж, 2025 оны “ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ ОРОН НУТГИЙН ШИЛДЭГ ЗӨВЛӨЛ”-ӨӨР шалгаруулав.
Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн шилдэг зөвлөлийн дарга нарт хандаж “Та бүхэн гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг тууштай үргэлжлүүлэн, улс орны тогтвортой хөгжлийг дэмжиж, иргэдийг аюулгүй, амар тайван орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд манлайллаа бататган ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ”.
Холбоотой мэдээ
-
20 цаг 23 мин
-
Өчигдөр 11 цаг 14 мин
-
Уржигдар 09 цаг 02 мин
-
Уржигдар 15 цаг 36 мин
-
Уржигдар 18 цаг 19 мин
-
Уржигдар 09 цаг 12 мин
-
Уржигдар 08 цаг 59 мин
-
Өчигдөр 09 цаг 35 мин
-
2026-01-31