Ажилгүйдлийн даатгалын сангийн гүйцэтгэлд иж бүрэн дүн шинжилгээ хийнэ
Ажилгүйдлийн даатгалын сангийн үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийх, сангийн орлого, зарлагын урт хугацааны тэнцвэрийг хангах зорилгоор холбогдох хууль, журамд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг сайдын тушаалаар байгуулагдан ажиллаж байна. Ажилгүйдлийн даатгалын сангийн 2016-2025 оны төсөв, төсвийн гүйцэтгэлийн мэдээлэлд иж бүрэн дүн шинжилгээ хийх. Үүнд:
- Ажилгүйдлийн тэтгэмжийн зардал болон орлогын харьцаанд актуар дүн шинжилгээ хийх;
- Ажилгүйдлийн тэтгэмжийн өсөлтөд нөлөөлж буй хүчин зүйлсийн (дундаж тэтгэмжийн хэмжээ, тэтгэмж авч буй даатгуулагчийн тооны өсөлт гэх мэт) нөлөөллийн судалгааг хийх;
- Ажилгүйдлийн тэтгэмж авч буй даатгуулагчийн салбарын ангилал, давтамжийг судлаж, олон удаа тэтгэмж авсан даатгуулагчийн мэдээлэлд эрсдэлийн үнэлгээ хийх, нягтлан шалгах;
- Бусад улс орнуудын туршлага, олон улсын байгууллагуудаас ажилгүйдлийн тэтгэмжтэй холбоотой өгч байсан бодлогын зөвлөмж, баримт бичгийг судлаж, харьцуулсан шинжилгээ хийх
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.28)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Холбоотой мэдээ
-
20 цаг 41 мин
-
Өчигдөр 11 цаг 14 мин
-
Уржигдар 09 цаг 02 мин
-
Уржигдар 15 цаг 36 мин
-
Уржигдар 18 цаг 19 мин
-
Уржигдар 09 цаг 12 мин
-
Уржигдар 08 цаг 59 мин
-
Өчигдөр 09 цаг 35 мин
-
2026-01-31