“Бага насны хүүхдийн цогц хөгжлийг дэмжих арга хэмжээ (2023–2026)”-ний хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилготой.
Хуралдаанаар боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын салбарын уялдаа холбоог бэхжүүлж, бага насны хүүхдийн эрүүл мэнд, хоол тэжээл, асаргаа хамгаалал, хөгжил, боловсролын үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад чиглэсэн дараах арга хэмжээг 2026 онд хэрэгжүүлэхээр санал нэгдлээ.
Үүнд:
• Эхийн хэвлийд ураг бүрэлдэх үеэс эхлэн амьдралын эхний 1000 хоногт хүүхдийн хөгжил, өсөлтийг дэмжих, эх, хүүхдийн эрүүл мэнд, хоол тэжээл, асаргаа хамгааллын чиглэлээр эцэг эх, асран хамгаалагчдад зориулсан хөтөлбөр, гарын авлага боловсруулах, хэрэгжүүлэх;
• Эх, хүүхдийн эрүүл мэндийн цахим дэвтэрт 9, 18, 36 сартай хүүхдийн хөгжлийн мэдээллийг эцэг эх заавал оруулах талаар нөлөөллийн ажил зохион байгуулах;
• 2–6 хүртэлх насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сургуулийн өмнөх боловсролын хамрагдалтыг нэмэгдүүлж, цогц хөгжлийг дэмжих;
• Хүүхэд хөгжил, хамгааллын салбар дундын үйлчилгээг мэдээллийн системд уялдуулах.
Цаашид 2026 онд хамтын ажиллагааг улам бэхжүүлж, “Бага насны хүүхдийн цогц хөгжлийн арга хэмжээний төлөвлөгөө (2027–2030)”-г боловсруулан батлуулах замаар салбар дундын бодлого, хэрэгжилтийн уялдааг ханган ажиллах юм.
Холбоотой мэдээ
-
21 цаг 45 мин
-
Уржигдар 09 цаг 02 мин
-
Уржигдар 15 цаг 36 мин
-
Уржигдар 18 цаг 19 мин
-
Уржигдар 09 цаг 12 мин
-
Өчигдөр 09 цаг 35 мин
-
Уржигдар 08 цаг 59 мин
-
2026-01-31