Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг Австрали Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лео Зэнгийг хүлээн авч уулзаж хоёр улсын харилцаа сүүлийн жилүүдэд тогтвортой хөгжиж улс төрийн харилцааны түвшин ахиж, бүхий л салбарт хамтын ажиллагаа өргөжиж байгааг онцолж цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Уулзалтын эхэнд Ази-Номхон далайн бүс нутаг дахь чухал түнш бөгөөд манай улсын “Гуравдагч хөрш” болох Австрали улсад амьдарч буй Монголчуудын тоо 22.000 мянгад хүрсэн бөгөөд хөрөнгө оруулалт, боловсрол, хөдөө аж ахуй зэрэг иргэдийн ахуй амьдралтай холбоотой салбарыг илүү өргөжүүлж гүнзгийрүүлэх хүсэлтэй байгаагаа онцоллоо.
Мөн уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй гамшгийн давтамж, эрсдэл нэмэгдэж байгаа энэ цаг үед бэлчээрийн менежмент, түүний тогтвортой хөгжил, байгаль орчинд ээлтэй хөдөө аж ахуй, мал аж ахуйн чиглэлээр Австрали улсын туршлага, мэдлэгийг судлах, хэрэгжүүлэх саналтай байгаагаа илэрхийлэв.
Уулзалтын төгсгөлд Шадар сайд онцгой байдлын салбарт ихээхэн анхаарч гамшгийн эрсдэлийг бууруулах сайн туршлагыг судалж хэрэгжүүлэх, шинэ инновацыг нэвтрүүлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг шинэ шатанд хүргэх, улс орныг гамшгийг даван туулах чадавхыг бий болгох хамтын ажиллагааг идэвхжүүлэх нь чухал байгааг онцоллоо.
Холбоотой мэдээ
-
Уржигдар 15 цаг 36 мин
-
Уржигдар 09 цаг 02 мин
-
Өчигдөр 16 цаг 07 мин
-
Уржигдар 18 цаг 19 мин
-
Өчигдөр 14 цаг 55 мин
-
Уржигдар 09 цаг 12 мин
-
Өчигдөр 09 цаг 35 мин
-
Уржигдар 08 цаг 59 мин
-
Өчигдөр 15 цаг 56 мин
-
2026-01-31