Б.БАТЦЭЦЭГ сайд АНУ-д Чухал ашигт малтмалын асуудлаарх сайд нарын түвшний олон улсын уулзалтад оролцлоо
З.Батхуяг
Үйл явдал
/
2 цаг 43 мин

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНУ-д ажлын айлчлал хийх үеэрээ тус улсын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио-гийн санаачилгаар зохион байгуулсан “Чухал ашигт малтмалын асуудлаарх сайд нарын түвшний олон улсын уулзалт”-д оролцов. Дээрх уулзалтад нийт 55 улсын Гадаад хэргийн сайд нар, мөн уул уурхай, ашигт малтмалын асуудал эрхэлсэн бусад төлөөлөгчид оролцож байгаа аж.

Энэхүү уулзалтад чухал ашигт малтмалын үйлдвэрлэгч болон хэрэглэгч орны төлөөлөгчид нэгэн дор цугларч, эдийн засгийн өсөлт болон тэргүүний технологийн үйлдвэрлэлтэд нэн шаардлагатай чухал ашигт малтмалын тогтвортой бөгөөд найдвартай нийлүүлэлт, мөн боловсруулалтыг хангаж ажиллах талаар нэгдсэн ойлголтод хүрч хамтран ажиллах эрмэлзлээ илэрхийлэв.

“Чухал ашигт малтмалын асуудлаарх сайд нарын түвшний олон улсын уулзалт” нь чухал ашигт малтмалын салбар дахь хамтын ажиллагааг хувийн хэвшил хоорондын хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтад тулгуурлан хөгжүүлэхийг зорьж байгаагаараа ихээхэн онцлог юм.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.147)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.