Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун өвөлжилт хүндэрсэн сумдад ажиллаж байна
Уулзалтад Эрдэнэдалай сумын Засаг дарга С.Мөнхбаатар, Адаацаг сумын Засаг дарга Ж.Батхөлөг, аймгийн Хөдөө аж ахуйн мэргэжилтэн Д.Бямбадорж нар оролцож,
• Эрдэнэдалай сумын Цавчир, Рашаант,
• Адаацаг сумын Сүм багийн малчид, иргэдтэй уулзан мэдээлэл өгч, санал хүсэлтийг нь сонслоо.
Малчдын зүгээс хөндсөн асуудлууд:
• Өвөлжилтийн хүндрэл, малын тэжээл, усан хангамж
• Малчдын залуу халаа тасалдаж буй байдал
• Холбоо, сүлжээний хүртээмж
• Зүй бусаар хорогдсон малын сэг зэмийг зориулалтын газарт устгах зохион байгуулалт
Аймгийн Засаг дарга малчдын асуултад хариулж, тулгамдсан асуудлуудыг үе шаттай шийдвэрлэх, холбогдох байгууллагуудтай хамтран тодорхой арга хэмжээ авч ажиллахаа илэрхийлээд, хүнд цаг үед малчдынхаа дэргэд байж, бодит шийдэлд чиглэсэн ажлыг шат дараатай хэрэгжүүлэх нь бидний үүрэг юм гэдгийг онцоллоо.
Мөн уулзалтын үеэр Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн дотоод шүүрэл, дотрын эмч Ч.Уранбайгаль малчдад эрүүл мэндийн үзлэг хийж, зөвлөгөө өгч ажиллав.
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.147)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
3 цаг 39 мин
-
22 цаг 43 мин
-
Уржигдар 16 цаг 07 мин
-
Уржигдар 14 цаг 55 мин
-
Уржигдар 09 цаг 35 мин
-
Уржигдар 15 цаг 56 мин
-
2026-01-31