Ж.Золжаргал гишүүн УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААНЫ БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ЕВРОПЫН зах зээлд гаргах асуудлаар салбарынхантай уулзжээ
З.Батхуяг
Үйл явдал
/
2 цаг 19 мин

УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Польшийн парламлентын бүлгийн дарга Ж.Золжаргал тус улсын зочдыг хүлээн авч уулзжээ. Уламжлалт анагаахын бүтээгдэхүүнийг Европын зах зээлд гаргахад тавигдах стандарт шаардлага, эрхзүйн орчныг танилцуулах, гарц гаргалгааг тодорхойлох зорилгоор Монгол-Польшийн судлаачид, бизнес эрхлэгчдийн хооронд уулзалт зохион байгуулах талаар санал солилцсон байна.

Уулзалтад Монгол, Польш улсын эм ханган нийлүүлэх чиг үүргийн байгууллагууд, Польшийн элчин сайдын яам, Оточ манрамба их сургуулиас төлөөлөл оролцжээ.  Өнгөрсөн нэгдүгээр сард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх тухай зарлиг гаргасан. Энэ нь Уламжлалт анагаах ухаан бол монголчуудын дэлхий нийтэд санал болгох оюуны экспортын нэгэн чухал төрөл байж чадна гэдгийг онцолсон байна.  

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.147)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.