“БЭЛЧЭЭР БА НҮҮДЛИЙН МАЛ АЖ АХУЙ ЭРХЛЭГЧДИЙН ОЛОН УЛСЫН ЖИЛ”-ИЙН ҮНДЭСНИЙ НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас хамтран зохион байгуулж буй “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил”-ийн үндэсний нээлтийн арга хэмжээ өнөөдөр "Чингис хаан" үндэсний музейд эхэллээ.
ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ "Олон улсын жил зарлуулах Монгол Улсын санаачилгыг дэмжсэн 102 улс, тэдгээрийн дотроос хамтран санхүүжүүлэгчээр санал өгч баталгаажсан 61 улсын Засгийн газар, Нэгдсэн Үндэстний байгууллага болон бусад байгууллага, та бүхний идэвхтэй дэмжлэг, ажил хэрэгч санаачилга, олон талт, найрамдалт хамтын ажиллагааны үр дүнд “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил -2026” зорилгоо бүрэн биелүүлж, хөдөөгийн иргэдийн дуу хоолойг дэлхийн бодлого боловсруулагчдын сонорт хүргэнэ гэдэгт итгэлтэй байна" хэмээн тэмдэглэв.
Монгол Улсын санаачилгаар Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейгаас 2026 оныг “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил” болгон зарласан бөгөөд нээлтийн арга хэмжээ өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Итали улсын Ром хотноо болж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэргүүтэй холбогдох албаныхан оролцсон билээ.
АРГА ХЭМЖЭЭ ЯГ ОДОО ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛГЭЭР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА.
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.147)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
4 цаг 41 мин
-
23 цаг 46 мин
-
Уржигдар 16 цаг 07 мин
-
Уржигдар 14 цаг 55 мин
-
Уржигдар 09 цаг 35 мин
-
Уржигдар 15 цаг 56 мин
-
2026-01-31