ЭРҮҮЛ МЭНДИЙН БОДЛОГЫН ХОРОО ДААТГАЛ, САНХҮҮЖИЛТИЙН ТАЛААР ЯРИЛЦЛАА🇲🇳️🇲🇳️🇲🇳
Монгол Ардын намын Удирдах зөвлөлийн дэргэд байгуулсан Эрүүл мэндийн бодлогын хороо хоёр дахь хурлаа өнөөдөр /2026.02.05/ хийж салбарын даатгал, санхүүжилтийн тогтолцооны талаар ярилцлаа.Тэд энэ удаад эрүүл мэндийн даатгал, санхүүжилтийн тогтолцооны өнөөгийн байдал, цаашид ямар шийдэл байж болох талаар ярилцлаа.
Монгол Ардын намын 2024-2028 оны мөрийн хөтөлбөрт эрүүл мэндийн салбарт томоохон зорилтуудыг тусгасан юм. Тухайлбал, хүн амын дундаж наслалтыг нэмэгдүүлэх хүрээнд эрүүл мэндийн үзлэг, эрт илрүүлгийг оновчтой үргэлжлүүлэх, эрүүл мэндийн даатгалын шинэчлэлийг хийх замаар иргэдэд ирэх санхүүгийн дарамтыг багасгах, эмийн чанар, стандартыг олон улсын түвшинд хүргэх зэрэг чухал заалтууд орсон.
Эрүүл мэндийн бодлогын хороо мөрийн хөтөлбөртэй уялдуулан салбарын төлөөллүүдээс шаардлагатай мэдээллүүдийг авчээ. Бодлогын хорооны гишүүд дэлхийн эрүүл мэндийн тогтолцоо хүний нөөцийн хомстолтой уялдуулан хийж буй системийн томоохон өөрчлөлтүүд, эрүүл мэндийн даатгалын талаарх бусад улс орнуудын туршлага зэрэг мэдээлэлтэй танилцан цаашид манай улс энэ салбарт онцгой анхаарах зүйлс, эмийн бодлогод дорвитой өөрчлөлт хийх зайлшгүй шаардлагатай зэрэг сэдвийг хөндлөө.
Мөн эрүүл мэндийн салбарт бүтээмж чухал, ингэхдээ ижил үйлчилгээтэй хэрнээ өөр үнэ тарифтай байдлыг арилгах, дэд бүтэц, зайнаас хамаарч 20 минутад хүртээмжтэй үйлчилгээ үзүүлдэг болох, бүтээмжийг урсгал зардал руу бус эмч, ажилчдын цалингийн нэмэгдэл рүү голлон тусгах зэрэг үр дүнтэй, үр ашигтай, тэнцвэртэй системтэй байх шаардлагатайг салбарын төлөөллүүд хэлж байлаа.
Эрүүл мэндийн бодлогын хороо гаргасан шийдвэр, шийдлээ намын удирдлагууд болон Бага хуралд нэгтгэн танилцуулах юм.
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.147)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Холбоотой мэдээ
-
4 цаг 50 мин
-
23 цаг 54 мин
-
Уржигдар 16 цаг 07 мин
-
Уржигдар 14 цаг 55 мин
-
Уржигдар 09 цаг 35 мин
-
Уржигдар 15 цаг 56 мин
-
2026-01-31