Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар БНСУ-ын “Пинеко Ко” ХХК-тай санамж бичиг байгууллаа
Үйл явдал
/
1 цаг 52 мин

Талууд “Улаанбаатар хотын гэр хорооллын айл, өрхийн гэр, байшин сууцны дулаалгыг сайжруулах төсөл”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хамтын ажиллагааны үндсэн суурийг бүрдүүлэх, монгол гэрийн эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх, дулаан алдагдлыг бууруулах замаар харилцан тогтвортой хамтын ажиллагааг хөгжүүлнэ. Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар, “Пинеко Ко” ХХК нь  төслийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд харилцан мэдээлэл солилцож, уялдаа холбоотой ажиллах бөгөөд цаашдын хамтын ажиллагаа, бизнесийн боломжийг өргөжүүлэх чиглэлээр идэвхтэй судалж, дараах хэлбэрээр хамтран ажиллана. Үүнд:

  • Талууд хамтран ажиллах төлөвлөгөө боловсруулж түүнийг хэрэгжүүлэх;
  • Хамтын ажиллагааны хэрэгжилтийг үнэлэх, дүгнэх, хянах болон мэдээлэл солилцох, чиглэлийн үйл ажиллагааг хэлэлцэх зорилгоор уулзалт зохион байгуулна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.147)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.