ЗАХ, ХУДАЛДААНЫ ТӨВИЙН УДИРДЛАГУУД УРТАСГАСАН ЦАГААР АЖИЛЛАХ САНАЛЫГ ДЭМЖИХЭЭ ИЛЭРХИЙЛЛЭЭ
Сар шинийн баяр ойртож, иргэдийн худалдан авалт нэмэгдэж байгаатай холбоотойгоор томоохон зах, худалдааны төвүүдийг уртасгасан цагаар ажиллахыг НИТХ-ын дарга А.Баяр уриалж, сар шинийн баярын үеийн замын хөдөлгөөний нөхцөлийг сайжруулах зорилгоор Ажлын хэсэг байгуулсан юм. Тус Ажлын хэсгийнхэн өнөөдөр ЗХУТ-д зах, худалдааны төвийн удирдлага, менежер, зохион байгуулагчидтай уулзаж санал солилцлоо.
Тодруулбал, баярын өмнөх өдрүүдэд зах, худалдааны төвөөр үйлчлүүлэгчийн тоо огцом нэмэгдэж, ачаалал ихэсдэг тул иргэдийн бөөгнөрөл үүсэхээс сэргийлэх, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, түгжрэлийг сааруулах зорилгоор ажиллах цагийн хуваариа сунгах, 00:00 цаг хүртэл уртасгахыг санал болголоо.
Уулзалтад “Нарантуул” ОУХТ-ийн Гүйцэтгэх захирал Я.Болдсүх, “Бөмбөгөр” худалдааны төвийн дэд захирал П.Отгонбаатар, “Алтжин Бөмбөгөр” худалдааны төвийн зохион байгуулагч Б.Бямбасүрэн, “Номин Тав трейд” сүлжээ дэлгүүрийн Ахлах менежер А.Хишигтулга, “Хүчит шонхор” ХХК-ийн лабораторийн эрхлэгч Б.Эрдэнэбилэг, “Юмт Бамбөгөр” ХХК-ийн зохион байгуулагч Н.Бат-Эрдэнэ, “Скай хайпермаркет” ХХК-ийн Дэлгүүрийн үйл ажиллагааны хэлтсийн дарга Н.Отгончимэг нар оролцож “Саналыг дэмжих боломжтой. Маргааш буюу баасан гарагт хариугаа эцэслье” гэв.
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.147)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
Өчигдөр 09 цаг 53 мин
-
Уржигдар 15 цаг 44 мин
-
2026-01-31
-
Өчигдөр 09 цаг 32 мин
-
Өчигдөр 09 цаг 48 мин