Тодруулбал, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн (СХД) Засаг даргын тамгын газар, Усны газар болон Престиж Инженеринг ХХК 2026 оны 2-р сарын 5-ны өдөр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Монгол орны гадаргын усны нөөцийн 80 хувь нь нуураас бүрддэг боловч уур амьсгалын өөрчлөлт болон бохирдлын улмаас экосистемийн тэнцвэр алдагдах болсон. Иймд “Бумбатын хөв цөөрмийн төсөл” нь усны нөөцийг хамгаалах, усны зохистой хэрэглээ, дахин ашиглалтыг дэмжих замаар тогтвортой усны менежмент, экосистемийг хөгжүүлэхэд чиглэгдэнэ.
Төслийн хүрээнд СХД-ийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Баруун салааны гол буюу Бумбат булгийн усыг хуримтлуулснаар 16.9 мянган метр куб эзлэхүүнтэй хөв цөөрмийг байгуулна. Уг ажил нь Улаанбаатар хотын гадаргын усан сангийн хуримтлалыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ цаашлаад хөрсний доройтлыг бууруулах, үерийн усны эрсдэлийг бууруулах зэрэг ач холбогдолтой. Энэхүү төслөөр дамжуулан хөв цөөрмөөс гадна ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэнг байгуулж, нийслэлчүүдэд энэ оны 6-р сарын 30-нд хүлээлгэн өгөхөөр төлөвлөжээ.
Төслийг нийгмийн хариуцлагын хүрээнд Голомт банк санхүүжүүлж, захиалагчаар СХД-ийн Засаг даргын тамгын газар, зохицуулагчаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар, гүйцэтгэгчээр Престиж Инженеринг ХХК ажиллаж байна.
-
Уржигдар 15 цаг 44 мин
-
2026-01-31
-
Өчигдөр 09 цаг 32 мин
-
Өчигдөр 09 цаг 48 мин
-
Уржигдар 15 цаг 40 мин
-
Өчигдөр 13 цаг 08 мин
