Боловсролын сайд П.Наранбаяр өнөөдөр Сингапур улсын “Маршалл Кавендиш” (Marshall Cavendish) боловсролын компанийн төлөөллийг хүлээн авч уулзав.
Сингапур улс нь боловсролын чанараараа дэлхийд тэргүүлэгч орнуудын нэг бөгөөд сурлагын амжилтын олон улсын үнэлгээ болох PISA судалгаанд 2022 онд нэгдүгээрт жагссан амжилтаараа онцлог юм.
Сингапурын боловсролын амжилтын гол хүчин зүйл нь чанартай сургалтын хөтөлбөр, багшийн мэргэжлийн тасралтгүй хөгжлийг чухалчилдаг бодлого, мөн суралцагчийг сургууль дээрээ суралцахуйн баяр баяслыг мэдэрч, аз жаргалтай суралцах орчныг бүрдүүлдэгтэй шууд холбоотойг уулзалтын үеэр онцлон тэмдэглэлээ.
“Маршалл Кавендиш” нь “Суралцах чадвар тань амьдралыг тань тасралтгүй урагшлуулна” уриан дор боловсролын дижитал нөөцийн платформуудыг хөгжүүлж, сургалтын хөтөлбөр боловсруулах, багшийн мэргэжлийн хөгжлийг дэмжих чиглэлээр олон улсын хэмжээнд боловсролын зөвлөх үйлчилгээ үзүүлдэг юм байна.
Уулзалтын төгсгөлд талууд боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах, багшийн хөгжил, сургалтын хөтөлбөр, дижитал боловсролын чиглэлээр цаашид хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов.
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.147)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
1 цаг 8 мин
-
1 цаг 58 мин
-
Уржигдар 15 цаг 44 мин
-
2026-01-31
-
Өчигдөр 09 цаг 32 мин
-
Өчигдөр 09 цаг 48 мин
-
Уржигдар 15 цаг 40 мин
-
Өчигдөр 13 цаг 08 мин