ТӨВ АЙМГИЙН ЛҮН СУМАНД АЖИЛЛАЛАА
Үйл явдал
/
1 цаг 45 мин
 
🔸️2023 оны их зудын хохирол, сургамж Лүнгийн малчдыг хашир суулгаж намар эртлэн хадлан авах, өвлийн бэлтгэл базаах ажилд ач холбогдол өгснөөр өвс тэжээлийн нөөц бүрдүүлэлтийг сайн хангасан байна. Түүнчлэн малыг эдийн засгийн эргэлтэд эрт оруулж, болзошгүй зудын хохирол, өвөлжилтийн хүндэрлээс урьдчилан сэргийлэх болсныг сумын удирдлагууд тэмдэглэн хэлэв.
🔸️2025 онд 270 мянган толгой мал тоолуулсан Лүнгийнхэн өнгөрөгч намар нийт мал сүргийнхээ 35 хувийг эдийн засгийн эргэлтэд оруулжээ. Энэ жил Лүн сумын хэмжээнд 170 орчим мянган толгой мал өвөлжиж байна.
Лүн сумын ИТХ-ын дарга н.Наранбаяр:👇
➡️Манай сумыг баруун аймгууд руу чиглэсэн хөндлөн тэнхлэгийн автозамын олон машины урсгал дайран өнгөрдөг тул бензин, шатахууны хомсдол үүсэх эрсдэл бий. Сумын эрүүл мэндийн төв дуудлагад явах автомашингүй байгаа асуудлыг уламжиллаа.
🔸️Мөн сүүлийн үед хотоос хөдөөг зорих залуу гэр бүл олширсонтой холбоотой Лүн сумын хүн ам өссөн байна. Сумын ЕБС-ийн сурагчдын тоо ч мөн 2 дахин нэмэгджээ. Тиймээс хөдөө аж ахуйд тулгуурласан ажлын байрыг нэмэгдүүлэх, орон нутгийн хөгжил, мах нядалгааны газрын хог хаягдлаас үүсэж болзошгүй эрсдэлээс сэргийлэхэд анхаарч ажиллахыг ХХААХҮ-ийн дэд сайд Б.Нямжав сумын удирдлагуудад зөвлөв.
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.147)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.