Сэргээгдэх ЭРЧИМ ХҮЧНИЙ ТӨСӨЛ хэрэгжүүлэх аймгуудыг бодлогоор ДЭМЖИНЭ гэв
З.Батхуяг
Үйл явдал
/
1 цаг 52 мин

Эрчим хүч, газрын тосны бүтээгдэхүүний хараат байдлыг бууруулах, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг дэмжиж, хуримтлуулах систем, дижиталчлах шийдлүүдийг хөгжүүлэх талаар хэрхэн түншилж ажиллах тухайгаа талууд Төрийн ордонд хэлэлцлээ.

Монгол Улсад Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх бодлогыг хэрэгжүүлэхэд шаардлагатай техникийн шаардлагын асуудлаарх тус хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын гишүүн М.Энхцэцэг удирдах явуулж, Эрчим хүчний дэд сайд С.Далхаасүрэн, Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Ерэн-Өлзий, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга Э.Түвшинчулуун, УБЦТС ТӨХК-ийн Техникийн бодлогын хэлтсийн дарга С.Батжаргал, “Солар Повер Монголиа” ХХК-ийн захирал Г.Жавхлантуг, “Монхорус Эрчим” ХХК-ийн захирал Б.Батлхагва нар оролцсон юм.

Хэлэлцүүлгээр сэргээгдэх эрчим хүчний хөгжлийн хандлага, Монгол Улсын төрийн бодлого, санхүүжилтийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх, гадаад болон дотоод эх үүсвэрүүдийг дайчлах боломж, нөхцөл, арга хэлбэрүүд, тэдгээрт тавигдаж байгаа шаардлага, цахилгаан тээврийн хэрэгслийг цэнэглэх дэд бүтэц, эрчим хүчний чанар, стандарт, ногоон санхүүжилтийн талаар тус тус ярилцсан байна.

Мөн төвийн эрчим хүчний нэгдсэн системд тархмал эх үүсгүүрүүдийг холбох, тэдгээрт тавигдах техникийн нөхцөл, шаардлага болон нэгдсэн системийн тогтвортой байдлыг хангахтай холбоотой асуудлуудыг хөндөж, сэргээгдэх эрчим хүчний төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн Баянхонгор, Баян-Өлгий, Хэнтий, Увс, Дорнод аймгийн Засаг дарга нар Эрчим хүчний яамтай төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд хялбаршуулсан горимоор дэмжлэг үзүүлэх, холбогдох журам дүрэм, эрх зүйн зохицуулалтыг сайжруулах тухай “Сонирхол илэрхийлэх бичиг”-т гарын үзэг зурлаа.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.147)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.