Монголын түүхийн олимпиадыг Сүхбаатарын нэрэмжит хоёрдугаар сургуулийн сурагч, багш нар тэргүүллээ
Үйл явдал
/
1 цаг 44 мин

Социал Демократ Монголын Залуучуудын Холбооноос хоёр дахь жилдээ МУБИС-тай хамтран зохион байгуулсан Монгол Ардын нам үүсэн байгуулагдсаны 105 жил, Жанжин Дамдины Сүхбаатарын мэндэлсний 133 жилийн ойн нэрэмжит Монголын түүхийн олимпиад амжилттай болж шилдгүүдээ тодрууллаа.

Тэднээс эхний таван байрт шалгарсан сурагч, багш нарын заах аргын нэгдлийг шалгаруулсан бөгөөд энэ удаагийн олимпиад нийслэлийн Сүхбаатар дүүргийн  Сүхбаатарын нэрэмжит хоёрдугаар сургуулийн сурагч, багш нар тэргүүллээ. Монголын түүхийн олимпиадын эхний таван байрт шалгарсан сурагчдыг дор танилцуулав.

1.    Ү.Дөлгөөн /Нийслэлийн Сүхбаатарын нэрэмжит хоёрдугаар сургууль/

2.    Д.Эрдэнэ-Очир /Гёте сургууль/

3.    Б.Тэнгис //Шинэ Монгол Харүмафүжи сургууль/

4.    Э.Мөнгөн-Ундрам / Нийслэлийн Сүхбаатарын нэрэмжит хоёрдугаар сургууль/

5.    Ч.Анунгоо /Хөвсгөл аймгийн Эрдмийн далай сургууль/

Мөн шилдэг заах аргын нэгдлээр шалгарсан сургуулийн багш нарыг дор танилцуулав. 

1.    Нийслэлийн Сүхбаатарын нэрэмжит ерөнхий боловсролын хоёрдугаар сургууль

2.    Гёте сургууль

3.    Шинэ Монгол сургууль

4.    Хөвсгөл аймгийн Эрдмийн далай  сургууль

5.    Төв аймгийн Батсүмбэр сумын ерөнхий боловсролын сургуулийн багш нарын заах аргын нэгдэл тус тус шалгарчээ.

Монголын түүхийн олимпиадын шилдэг хүүхдүүд, багш нарт Монгол Ардын намын Нарийн бичгийн дарга,  СДМЗХ-ны Ерөнхийлөгч Б.Пүрэвдагва, тус холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Галсан, Удирдах зөвлөлийн гишүүн Э.Бат-Эрдэнэ, намын Хүний нөөц, хөгжлийн хэлтсийн дарга Л.Дэжидмаа, олимпиадыг хамтран зохион байгуулсан МУБИС-ийн доктор, профессор Ж.Гэрэлбадрах, доктор А.Алтанбагана, Жанжин Дамдины Сүхбаатарын гэр бүлийн төлөөлөл, өнөөдөр мэндэлсний 131 жилийн ой нь тохиож буй Маршал Хорлоогийн Чойбалсангийн гэр бүлийн төлөөлөл шагналыг гардуулж баяр хүргэлээ.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.43)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.